Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа!

Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа!

Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа!

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг буцаасны учир..

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль эрх баригчдын хүсэл сонирхол, эрх ашигт захирагдана гэж амтай болгон ярьж байсан нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хянаад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр буцаажээ. Өмнөх сонгуулиудаар ч Аудитын газраас тодорхой зөрчлүүдийг арилгаж, засварлахаар буцаадаг л байсан.

Гэвч энэ удаагийнх тун ч хэцүүхэн үндэслэлээр буцаагдсан гэж Ардчилсан намынхан ил тод ярьж, хэвлэлийн хурал ч хийж амжсан. Тэдний ярианаас дүгнэж, буцаагдсан гэх зарим зүйл заалтуудыг нь сонирхоход харамсмаар санагдсан.

Тухайлбал Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 1.11.1-д "бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангана" гэснийг хууль зөрчсөн гэж үзээд буцаасан байх жишээтэй. Ер нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон гол гол зүйл, заалтуудыг тэр аяар нь унагасан тухай эх сурвалж баримттайгаар өгүүлж байна. Хэрэвзээ Аудитаас ирсэн дүгнэлт, заавраар мөрийн хөтөлбөрөө засварлавал сонгуульд амжилт олох үндэслэлгүй болох гэнэ. Ингэснээрээ нэг бол олигтой хөтөлбөргүй сонгуульд оруулж ялагдуулах, эс бөгөөс бүр сонгуульд оролцуулахгүй ч байж мэдэх томоохон бульхай луйвар байгаа хэмээн хардаж байгаагаа тус намынхан нуухгүй байна.

Эрх баригч нам олонхоор түрий барьж Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлахдаа Засийн газрын "АЛСЫН ХАРАА-2050" гэгч хөтөлбөрт нийцүүлэхээр хийчихсэн аж. Үүнийг хичнээн шүүмжлээд ч нэмэргүй. Хууль л бол хууль. Хаашдаа батлагдчихсан.

Уг нь улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх ёстой. Гэтэл эрх баригч намын боловсруулсан "АЛСЫН ХАРАА-2050" гээчид захирагдана гэхээр дэндүү эмгэнэлтэй. Энэ балчиг намгаас хэрхэн гарах вэ. Улс орноороо хөгжихгүйгээр хий эргээд хэдэн жил болох уу гэдэг асуулт зүй ёсоор гарна. Ямар ч асуудалд гарц заавал байдаг. Нэгэнт мөрийн хөтөлбөрөөр нь боомилж байвал энэ тухайгаа иргэд, сонгогчдод сайтар ойлгуулаад ялах л хэрэгтэй. Ялсан тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулахдаа улс орны хөгжил, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх чухал заалтуудаа тусгах. Гэхдээ яаж ялах гэж. Мөрийн хөтөлбөрийг нь эрх баригчдын бодлогын баримт бичигт захируулчихсан. Ёстой л монголчуудын зөн совин, амны хишигт л найддаг байх даа. Юу л болох гээд байна даа…

Б.Ганхуяг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2024-04-15 202.9.46.72

нь ган зуд гал түймэр, аваар осол, үхэл хагацал,өвчин зовлон,хүүхдийн хүчирхийлэл, хулгай дээрэм, зэрэг гарахгүй юмгүй боллоо энэ данхан толгой үтэр түргэн зайлуул лус савдаг хүртэл хилэгнэж байна данхан толгой чи өөрөө зайлаад өгөөч новшоо бүү гай тарь

Avatar

Ард түмэн 2024-04-15 202.9.46.72

данхан Толгойтын нэртэй энэ 2050 гэгч нь ямарч үндэслэл тооцоогүй мөрөөдлийн жагсаалт хэвшүүлсэн зардлыг нь төлүүлж дотоод гадаадад авч яддагийг нь болиулж хураан авч устгах хэрэгтэй . энэ бол зүгээр л данхйг сурталчлах гэсэн хошногоо цаас. ганц жишээ хэлэхэд 2050 гэхэд сарын тоо толгойг 116 саяд хүргэнэ гэж байгаа бэлчээрийн даац хэтэрч цөлжиж байгаа энэ үед юу гэсэн үг вэ хоосон дансны дуу их гэдэг энэ дээ эгээ бузар х*******н тагнуулыг тэр газар луу нь хөөж явуул гайны бага газрын ойр дээр

Avatar

Зочин 2024-04-15 202.126.94.99

Алсын хараа гэж естой гажигтай юм гаргасан!!! Холион бантан,.

Avatar

Харьцуулагч 2024-04-15 49.0.139.175

Монгол улс жорлон ярьж л байвал болох нам \нөгөө О-ын\ энэ залууд маш чухал аж. Янхадыг дагавал дээргүй юү????

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.89.140

хэн ч орку бвал яадын

Avatar

зочин 2024-04-15 203.217.139.241

Монгол улс нэг л юм чинь Алсын харааг анхаарах нь зөв. Бид нэг нэгнийхээ хийснийг үгүйсгэж хаяснаас болж улс орон сүйрч байгаа шүү дээ. Эн алсын харааг сайн судлаад өөрчлөх зүйлийг нь нам харгалзахгүй засаж явах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.115.176

Заавал тэнэг коммунистуудын амьдралд биелэхгүй утопи шинжтэй хаа байсан 26-30 жилийн дараахь алсын хараа 2050 гэнэ үү, өнөөдөр дэлхий ертөнц хэдэг хоног сар, нэг жилийн дотор ямар их хөгжил дэвшил бий болж байгааг данхан толгойт мэдэхгүйл дээ? Монголд шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандах хэрэгтэй шүү бусад намууд дэлхийн хөгжлөөс хоцрохгүйгээр хөтөлбөр зорилгоо илэрхийлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж