Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ

Амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үдлээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнгөрсөн долоо хоногт /2024.04.08/ гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч харамсалтайгаар амиа алдсан.
Талийгаачийг сүүлчийн замд нь өнөөдөр /2024.04.15/ үдлээ.
Тухайн галын дуудлагад Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг таван цаг гаруй хугацаанд ажиллаж бүрэн унтраасан. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай гурван ддавхар /зоорийн хоёр давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдсан юм.
Талийгаачийн ар гэр, хамтран ажиллагсдад гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-15 66.181.167.4

данх толгой ЕС ухаантай юм бол энэ самарсайхан, ариунбаян хоёртой хариуцлага тооцмоор

Avatar

S 2024-04-15 59.153.112.233

SEXSDN80955877

Avatar

Ц 2024-04-15 66.181.181.64

хүний амийг 3өрөө байраар хаагаад өнгөрөөд бх юмуу..хариуцлага хүлээх газар дарга нар хаа байна аа.цүнх баригч нар

Avatar

Зочин 2024-04-15 202.131.228.20

Энэ амиа алдсан хүний гэр бүлд нь тэгээд нөхөн төлбөр өгөх талаараа төр засаг яагаад дуугарахгүй таг дүлий дүмбийрээд байгаад байгаа юм бол? Тэтгэвэртээ гарах байсан хүнийг хүчээр ажиллуулж байсан юм бол одоо үлдсэн үр хүүхэд хань ижилд нь өгөх ёстой бүх юмыг нь өгөх хэрэгтэй шүү дээ айн??????

Avatar

Нэргүй 2024-04-15 139.5.219.13

Дарга нар хүний амиар тоглож ханахгүй юмаа. Хайран амь хайран залуу. Та нарт хэрэггүй ч гэр бүлдээ хичнээн үнэ цэнэтэй хэрэгтэй хүн билээ. Аа ээж, хань ижил, үр хүүхдүүдэд нь аав шиг нь хүн ахиж олдохгүй ш дээ. тэр их сэтгэлийн гуниг зовлонг та нар хэзээ ч нимгэлж чадахгүй. Тэр утааны багыг эвдвэл өөрсдөө төлдөг гэлүү. Хэн тийм тэнэг юм санаачилсан юм бэ. Тэр усны хамгаалалтын хувцас 4 хамгаалагчын дунд 1 байдаг гэсэн. авах гэхээр төсөв нь хүрдэггүй гэнэ. 1 хувцас нь хэд юм, тэрбум юмуу

Avatar

ҮНЭНБАТ 2024-04-15 112.72.15.86

С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ?

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.180.174

Самарсайхан Бузрынбуян хоёрыг заазлаач ээ !

Avatar

Зочин 2024-04-15 66.181.161.84

Шадар сайд Артунбуян хоёр огцроочээ одоо хэдэн хүний амь хэрэгтэй байгаан зогсооё монголчуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж