40 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний үндэс юу байв?

40 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний үндэс юу байв?

40 гаруй жил үргэлжилсэн мөргөлдөөний үндэс юу байв?

Ираны консулын байрыг дөрөвдүгээр сарын 1-нд Израилийн агаарын хүчин бөмбөгдсөн байж болзошгүй хэргийн дараа хоёр орны мөргөлдөөн дахин эхэллээ. Тус халдлагын үеэр Ираны хоёр өндөр албан тушаалтан болон 10 гаруй хүн амь үрэгдсэн. Иран энэ бүхэнд Израилийг буруутган "өшөө авна" гэж мэдэгдсэн бол АНУ зүгээр хараад өнгөрөхгүй гэж шийджээ.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 14-нд орон нутгийн цагаар 20:00 цагт Иран 300 орчим пуужин Израилийн зүг харвалаа. Геополитикийн хурцадмал байдал нэгээр нэмэгдэж олон жил мөргөлдсөн хоёр орон дахин тэмцэлдэж эхлэв.

Олон улсын засгийн газрууд иргэдээ Израиль, Иран руу зорчихгүй байхыг анхааруулж, мөргөлдөөн улам хурцдаж магадгүй гэж мэдэгдэл гаргасан. Газын зурвас дахь геноцид үргэлжилж буй үед Ираны засгийн газар Израилийг буруутгаж байсан. Гэхдээ Ираны хувьд Хамас, Хути, Техран зэрэг зэвсэгт бүлэглэлүүдтэй сайн харилцаатай байсаар ирсэн. Хамас аравдугаар сарын 7-нд Израиль руу довтлоход Тегеран сайшааж байснаа нуугаагүй. Түүнчлэн хамасын халдлага хэрхэн аймшигтай өрнөж буй бичлэгийг Израиль олон нийтийн сүлжээнд ил болгосон байна. "Human Rights Watch” -аас хамасын уг үйлдлийг дайны гэмт хэрэгт гэж шалгахыг уриалаад байв.

Иран хамасын халдлагыг "ялалт" гэж үзэн, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани " Өнөөдөр/ аравдугаар сарын 7/ болсон үйл явдал нь Сири , Ливан зэрэг эзлэгдсэн бүс нутгуудад ялалт авчирлаа" гэж мэдэгдсэн юм.

БҮХНИЙГ ӨӨРЧИЛСӨН 1979 ОН

Иран хагас зууны турш Пехлави гүрний захиргаанд байх үедээ Израильтай дайсагнах бус найрсаг харилцаатай байжээ. Израиль анх тусгаар тогтносон улс болох үед Иран хамгийн анхны хүлээн зөвшөөрсөн лалын шашинт орнуудын нэг байв. Палестинчуудын хувьд Израилийн тусгаар тогтнолыг “Накба” буюу сүйрэл гэж нэрлэсэн. Учир нь Израиль байгуулагдах үед 700 мянга гаруй палестинчууд хүчээр газар нутгаасаа гарч, дүрвэсэн юм. Израиль тусгаар тогтносон даруйдаа Арабаас бусад улс орнуудтай харилцаа холбоо тогтоох, тэр дундаа Ирантай цэргийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа эхлүүлэхээр  яаравчлав.

Харин 1979 онд Иранд болсон Исламын хувьсгал нь хоёр улсын харилцааг сүйрүүлсэн юм. Шах Мохаммад Реза тухайн үед төрийг удирдаж байсан Пехлавиг огцруулсан. Дараа нь  Исламын Бүгд Найрамдах Иран улсын шинэ дээд удирдагч Аятолла Рухолла Хомейни дэлхийн “бардам” гүрний эсрэг зогсох бодлого баримталлаа.

Түүний дэглэмийн үед АНУ-ыг Иранд "Их Сатан", Израилийг "Бяцхан Сатан" гэж нэрлэх болсон юм. Учир нь 1960-аад оноос хойш АНУ Израилийг хүчтэй дэмжсээр ирсэн. Энэ нь Израиль болон түүний хөрш Арабын орнууд, ялангуяа Йордан, Ливан, Египетийн хооронд сайн харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. АНУ болон Израилийн харилцаа нь Ираны шинэ удирдагчийн дургүйцлийг хүргэдэг байжээ. Израиль, Ираны хязгаарлагдмал хамтын ажиллагаа 1980-аад он хүртэл үргэлжилсэн. Гэвч хожим нь Иран Сири, Ирак, Ливан, Йемен дэх Хомейнийн төлөөлөгчид  зэвсэгт бүлэглэлүүд болон бусад бүлгүүдийг байгуулж, санхүүжүүлснээр дайсагнасан өрсөлдөөн эхэлсэн юм. Иран, Израилийн хоорондох сүүдрийн дайн жил ирэх тусам улам бүр нэмэгдэв.

ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨР ГОЛ БАЙ 

Ираны цөмийн хөтөлбөр нь бүхэлдээ энх тайвны зорилготой гэж засгийн газар нь  үргэлж нотолж ирсэн. Энэ нь Израилийн дайралтуудын гол шалтгаан байсаар иржээ. Израиль, АНУ хоёр 2000-аад оны эхээр Ираны цөмийн хөтөлбөрт зориулан уран баяжуулж буй центрифугуудыг онилох зорилгоор “Stuxnet” компьютерийн вирусыг нэвтрүүлсэн гэж Тегеран үзэж байна.

Израиль Ираны цөмийн байгууламжид хохирол учруулахыг оролдсон тул 2020-иод он хүртэл хоёр орны цуврал хорлон сүйтгэх халдлага үргэлжилсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Ираны цөмийн хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан нь Тегеранд цохилт болж, Израилийн хувьд ялалт гэж үзжээ. Иран цөмийн хөтөлбөрөө 100 хувь энх тайвны зорилготой гэж тодотгосон  боловч тааварлашгүй химийн өндөр элементууд ихэр олдсон нь НҮБ-ын шүүмжлэлийг хүртсэн юм.

БҮЛЭГ БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДАЙН

Израиль болон АНУ-ын арми руу чиглэсэн зэвсэгт бүлэглэлүүдийг Иран удаан  хугацаанд дэмжиж ирсэн. Хамгийн том нь 1980-аад онд Ливаны өмнөд хэсэгт Израилийн эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэх зорилгоор байгуулагдсан "Хезболла" бүлэглэл юм. Өнгөрсөн аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш "Хезболла" Израилийн хойд хэсэг рүү пуужин харваж байгаа юм.

Иран мөн аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт хийсэн дайралтыг удирдсан зэвсэгт Палестины Хамас бүлэглэлийг дэмжиж байна.

Энэ нь одоогийн дайныг өдөөсөн бөгөөд Газын эрүүл мэндийн албаныхны үзэж байгаагаар сүүлийн зургаан сарын хугацаанд 33 мянга  гаруй палестин, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсан Иран мөн Улаан тэнгис дэх Израилийн Эйлат амралтын хот руу баллистик пуужин харваж, усан онгоцны хөлөг онгоц руу дайрсан Мөн Йемен дэх хусит босогчдод дэмжлэг үзүүлсэн.  Энэ нь Хоути босогчид хамас  бүлэглэлийг дэмжиж буйн илрэл юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баахан файсбүүк чид 2 2024-04-15 66.181.161.78

Энэ 2 үндсэнтэн энэ гарал үүсэл нэг болоод явчихсана байгаа юм тэгээд тэр генийн з****г буюу биологийн зэвсэгээ ашиглаагүй байдаг. Яг үнэндээ манайхаар босоо хөхчүүд их тэд нар нь энэ хэдээрээ сайхан тоглолт хийж сайхан амьдраад зүгээр хар багаас нь израйл АНУ үзэн ядуулана. Тэгсэр хэрнээ эдний зохионсон бүгдийг нь хэрэглэж амьдардаг.

Avatar

Баахан файсбүүк чид 2024-04-15 66.181.161.78

2002 онд МУИС Олон улсын судлалын тэнхимийн доктор багш нэрийг дурьдсангүй удирдалад дор энэ олон улсын судлал хичээлийг их үзсэн их ч юм уншиж судлал ойлголт авч байлаа. Энэ 2 одоогоор үндэстэн болсон хуучнаар бол шашны гайгаар 2 хуваагдсан одоо байгаа палистенчууд зүгээр арабууд арабаар ярьдаг улс тэрнээс палестин гээд яс үндсэн язгуур болон хэл энэ тэр гэж байхгүй шашны хинээрхэл нь дэндсэн улс боловсрол маш муу, аргаа бараад израйлчууд генийн з****г хийгээд туршсан чинь энэ 2 үндсэнтэй нь га

Avatar

Нэргүй 2024-04-15 59.153.113.245

тусгаар улсын консулын газрыг бөмбөгдөнө гэдэг байж болшгүй зүйл

Avatar

Зөнч 2024-04-15 66.181.182.72

Чадахгүй байж дайтах дуртай хулчгарууд вэ? Үнэхээр дайчид мөн бол эсвэл ялаад эсвэл ялагдаад үхээч дээ,худлаа сүр шалдан гуянууд үймүүлж жаахан хөрөнгө халааслахаас цаашгүй

Avatar

зочин 2024-04-15 66.181.167.4

Хамасын ард орос, иран байгаа нь нууц биш, иран нь одоо мөргөлдөөнд татагдаад орчлоо, орос нь яахыг харах л үлдэж дээ, орос ч сэтгэл санаанаы дэмжлэг үзүүлэхээс хэтрэхгүй л болов уу, харин ираны орост илүүчилдэг пуужин, дрон л багасах байх даа, өөрсдөө израйлтай дайтаж байж юу яасан орост илүүчлэх л болно биз дээ

Avatar

Иргэн 2024-04-15 59.153.114.152

"Газын зурвас дахь геноцид үргэлжилж буй үед Ираны засгийн газар Израилийг буруутгаж байсан." БИ БИ Си хүртэл Израйлийн дайралтыг ГЕНОЦИД байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Avatar

Иргэн 2024-04-15 59.153.114.152

Японы төв телевиз болох Эн Эйч Кэй-гийн өнөө өглөөний мэдээгээр хачин юм сонслоо. "Оросуудын Ялалтын баяр гэгддэг 5 сарын 9" гэнээ. Хамгийн гол нь "гэгддэг" гэсэн үгийг анхаараарай. Япончууд одоо хүртэл дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаа хүлээх дургүй л байна гэсэн үг. Тийм болоод л төв телевизээр нь ийм мэдээ гарч байгаа шүү дээ. Түүнээс биш нэвтрүүлэгч нь санаандгүй хэлчихсэн үг лав биш. Мэдээг редактороос эхлээд олон хүн шүүж хянаж байдаг

Avatar

Хачин хачин зүйлс их байнаа, хахаха 2024-04-15 192.82.92.204

Хачин зүйл их байна, Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрэн болоод Алтан ордны улсыг оросууд "зүгээр уулгалан довтлогч галдан шатаагч зэрлэгүүд гэж" 5-р ангийн түүхийн сурах бичигт дурдсан байхыг өчигдөр уншиж мэдлээ ккк. Одоо хүртэл Орос орныг байгуулсан Монголын эзэнт гүрнийг хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. Тийм болоод л 5-р ангийн сурах бичигт түүхийн ийм сэдвийг оруулж байгаа. Түүнээс санаандгүй бичсэн биш, номыг редактороос сайд хүртэл олон хүн хянаж байгааш дээ гэж барьцвал .кккк

Avatar

Нэргүй 2024-04-15 103.57.94.238

Сурах бичгээс Татара Монгольское иго буюу дарлал гэж байхгүй гээд хасуулсан. Дэлхий, олон улсад бичигдсэн түүхийг орос хасаад яахав дээ. тийм аймаар мунхаг улс шүү. болгоомжлож бодлогоо сайн явуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-15 202.126.91.207

Өвчтэй хог вэ чи,,,японы тв юу гэж ярих нь
тэдний хэрэг,,,,чамд таалагдах гэж мэдээгээ бэлдэх үү,,,эмээ уугаач чи,,,

Avatar

Нэргүй 2024-04-15 66.181.177.15

Хамас Хусит Хёзболлах Ираны хувьсгалт гвард гэсэн энэ 4 том бүлэглэлд Ираны төсвийн тал хувь нь явчихдаг юм ! Аятолла Рухола Хомённи гэдэг хүний хувийн санаа юм ! өөрөө өнгөрчихсөн боловч үйл хэрэг нь үлдсэн ! Пёрсийн хаан Дарий жүүд хүнийг оролдож болохгүй харин ашиглах ёстой гэсэн эртний үгийг энэ Хомённи мартсан хүн дэ ! анусууд дэмжиж байгаа одоо үёд бүр ч дийлэхгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж