Энхболд ажиллагаа-1 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Энхболд ажиллагаа-1

МАХН-ынхан дунд ийм нэгэн хэлц бий. “Н.Энхбаярын төлөө дөрлүүлсэн бух шиг зүтгэж байсанд нь бид М.Энхболдод дургүй” гэж. Тийм ээ, тэд түүнд дургүй. Гэвч түүнээс эмээдэг. Учир нь тэр наанаа гөлгөр, басхүү тэвчээр заадаг мэт боловч асар зуумтгай помещик. Үнэхээр ч МАХН-д нэг л том “толгой” бий. Энэ бол М.Энхболд. УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот тэр чигтээ түүний эрхшээлд орсон. УИХ дахь МАХН-ын бүлгийн 46 гишүүний тэн хагас нь “М.Энхболдын бүлэглэл” хэмээгчид багтдаг. Ц.Батбаяр тэргүүтэй хотын фракциас угшилтай гишүүд байхад нөгөө хэсэг нь дагаар орогсод. Тиймээс Миеэгийн хүүд баяр хүргэх хэрэгтэй. Учир нь алдар нэр, авлига, ашиг сонирхолд дурлагсад түүнд зориулж амьдад нь “мавзолей” байгуулчихсан байна шүү дээ. Тэгээд л бүгд тэрхүү “мавзолей”-д цэцэг өргөж, өмнө нь сөгдөн мөргөж байна.
Ер нь ингэхэд М.Энхболд өөрөө хаанаас угшилтай вэ. МАНХ-ынхны зохиосон дээрх хэлцээс энэхүү асуултын хариулт тодорхой. Түүнийг өөд нь татсан хүн бол Экс Ерөнхийлсгч Н.Энхбаяр.

Учир нь Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, орныхоо хүнээр хотын мэр М.Энхболдыг санал болгосон юм. МАХН-ын 24 дүгээр их хурал 2005 оны зургадугаар сард хуралдаж, С.Баяр, Ц.Нямдорж, Ч.Улаан нарыг хуралд оролцогсод нэр дэвшүүлсэн ч мань хүн цоройгоод л гарч ирсэн. Тус намд диктатурын “машин” маш хүчтэй хөдөлдөг учраас Ц.Нямдорж, Ч.Улаан нар намын дарга болох хэмжээлшгүй хүслээ хориглон байж нэрээ татацгаасан хэрэг. С.Баяр ч мөн ялгаагүй хотын фракцийнхантай түнжин хагарахаас болгоомжилж, М.Энхболдод зайгаа тавьж өгсөн билээ. Тэгэхээр М.Энхболд жирийн л нэг засаг ноён атлаа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тэр ч атугай УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй, бас хүчтэй байсан хэрэг. Гэвч “М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллах үед Улаанбаатар хотод газрын наймаа цэцэглэн авлига гаарч, агаарын бохирдол ихэссэн” гэх үг түүнийг мөнхийн дагаастай. Харь гүрэнд иймэрхүү тохиолдолд иргэд хотын даргаа шүүхэд өгөх байсан сан. Гэвч Монголд тийм дүрэм үйлчилдэггүй аж. Ялангуяа М.Энхболдод.

Н.Энхбаяр Миеэгийн хүүд хэмжээлшгүй их эрх мэдэл “бэлэглэсэн”-ээр Энхболд ажиллагаа эрчимжив. Тэрбээр МАХН-ын дарга болсон ч сэтгэл нь ханасангүй. Загалмайлсан эцгээсээ дахиад л “бэлэг” шаардсан юм. Мэдээж хэрэг, энэ нь УИХ-ын гишүүний суудал. Тиймээс Н.Энхбаяр түүнд УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт нэр дэвших замыг нь нээж, Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой халз тулах боломж олголоо. Энхболд ажиллагааны эхлэл үед шантаажны улс төр хүчээ авсан юм. М.Энхболд болон түүний нөхөд Ц.Элбэгдоржоос “Нэрээ татахгүй бол Засгийн газрыг чинь огцруулна” хэмээн тулган шаардах болов. Яг л үнэг, шаазгай хоёрын үлгэр шиг. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдорж түүний хүсэлтийг ёсоор болгож, нэрээ татсан. Мистер помещик түүнд талархсан сэтгэгдлээ илэрхийлэн УИХ-ын дараагийн сонгууль хүртэл их эвслийн Засгийн газрыг МАХН, “Эх орон-Ардчилал эвсэл”-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан удаатай. М.Энхболд ийнхүү сарвайснаа авч, УИХ-ын гишүүн болсон билээ.

УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхтэй. Тэд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Тиймээс Энхболд ажиллагаа үүнд тулгуурласан улс төрийн тоглолтоо хийж эхлэв. Эхний бай нь мөнөөх л Ц.Элбэгдорж. Түүнийг огцруулах марафоныг хотын мэр биш, УИХ-ын гишүүн М.Энхболд өдөөж өгсөн хэрэг. Чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй учраас тэрбээр Ц.Элбэгдоржид “Огцор” хэмээн шулуухан хэлсэн түүхтэй. “Ц.Элбэгдорж өмнө нь түүний тавьсан хүсэлт бүрийг биелүүлж, мужик загнасан л даа. Гэвч М.Энхболд хэлснээсээ буцаж, засаг руу нь түрэмгийлэн дайрсан нь увайгүй үзэгдэл” гэж олон хүн одоо ч ярьдаг. Энхболд ажиллагааныхаа үр дүнд тэрбээр дахиад л санасандаа хүрч, МАХН болон М.Энхсайхан тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүн, “Эх орон”, Бүгд найрамдах нам, Ард түмний намтай хамтран Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан билээ. Онцлог нь газрын наймаагаар хэдэн үеэрээ идэж барахгүй өв хөрөнгө хуримтлуулсан гэх тэрбээр улс төрд хэмжээлшгүй эрх мэдэлтэй болохынхоо хэрээр олон дайсантай болсон юм. Ийн дүгнэвээс тэр Н.Энхбаярын хэлдэгчлэн азтай монгол биш,  харин ч азгүй монгол. Түүний үед гурван ч сайд нь огцорлоо.

Н.Энхбаяр том алджээ. Төрийн ордонд нэгэн хүн ийн уулга алдаж байлаа. Тэгмэгцээ Энхболд ажиллагааны эсрэг тактик боловсруулж, хүмүүсээ хөдөлгөв. Үүний үр дүнд Н.Энхбаярын фракцийнх гэгддэг Ч.Улааны өрөөнд “Элсний 13” бүлэглэл бий болж, М.Энхболд нарыг үг хэлэхийн завдалгүй унагаж орхисон юм. Чухам энэ нь М.Энхболдын алдаа байж. Учир нь тэр Н.Энхбаярын эрх мэдэл, нэр нөлөө бүрэн бөхөөгүйг тооцоолж чадсангүй. Эрх мэдэлдээ хэт эрдсэн тэрбээр МАХН-ын дарга атлаа намд нь өөрийнх нь эсрэг жигүүр, хөдөлгөөн байгуулагдаж, юуг яах гээд байгааг нь ч харсангүй. Эрх мэдэл гэдэг хүнийг “сохор” болгодог аж. Хоржоонтой үгтэй нэгэн нийтлэлчийн бичсэнчлэн М.Энхболд мангартаж яваад их дээрээс маш хүчтэй уначих нь тэр. Хамгийн эмгэнэлтэй нь Нордовын Болормаа тэргүүтэй хотын фракцийнхан МАХН-ын XXV их хурлын үеэр “Улаанбаатар” сангийн мөнгийг хэн луйвардаж байна вэ. Газрын наймааг хэн цэцэглүүлсэн билээ” хэмээн индэр дээрээс асуух зуур Энхболд ажиллагааны авторууд юу ч хэлж чадаагүй юм. Тэдний хувьд, “Элсний 13”-тай сөргөлдөх бололцоо байсангүй. Яагаад гэвэл, загалмайлсан эцэг түүнд өгснөө л авсан. Ийнхүү МАХН-ын даргын төлөө М.Энхболдтой өрсөлдөж байсан С.Баярт эрх мэдэл шилжив. Тэр үед хуанлийн хуудас 2007 оны аравдугаар сарын 30-ны өдрийг зааж байлаа.

Энхболд ажиллагааны авторууд эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг бүлэглэл. Тэд эрх мэдэлтэй, газартай, бас банктай. Ер нь Улаанбаатараар овоглосон мөнгөний их “савнууд” цөм тэднийх. М.Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 1998 онд “Улаанбаатар” сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хөгжлийн банкийг санаачлан байгуулжээ. “Улаанбаатар” сангийн хөрөнгө ингэж л хэдхэн хүний гарын салаагаар урсч эхэлсэн байна. Тус банкны нийт хөрөнгийн 51 хувь нь нийслэлийн өмч, 49 хувь нь хувийнх бөгөөд дүрмийн нийт сан нь 500 сая төгрөг байлаа. Нийслэл хотын нэрээр имиж хийсэн “Улаанбаатар” банкинд М.Энхболд тэргүүтнүүд нийслэлийн төсвийг төвлөрүүлсэн нь мөнөөх Н.Болормаад өгөх маш тодорхой хариулт болох биз. Улс төр, эдийн засгийн бүлэглэл дэх “байгалийн шалгарал”-ын явцад тус банк зуун хувь хувийн банк болсон юм.

М.Энхболдын тухай хар факт олон бий. Тэдгээрийн заримыг “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн экс нөхөр С.Жамъянсүрэн болон “Сапу”-ийн хохирогчид задалсан ч үр дүнд хүрээгүй. Тэд “Мон-Уран” компани, Г.Алтан нартай хийсэн газрын наймааных нь талаар 60 гаруй баримтыг дэлгэсэн юм. Гэвч М.Энхболд С.Жамъянсүрэнг “Нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шүүхэд өгснөөр асуудал намжсан билээ. Ийнхүү Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй, үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар 1987 оноос ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн нэгэн залуу хожим нь “Аалзны тор”-оос ч бөх авлигын сүлжээг хэлхэгч болсон аж. МАХН-ынхан түүний тухай хэлц үгнийхээ утгыг өөрчлөх цаг болжээ. Учир нь тэр бусдад дөрлүүлдэг биш, бусдыг өмнөө сөхрүүлдэг Энхболд ажиллагааны удирдагч. Тэр тусмаа 2009 оны зун Н.Энхбаяраас бүхнийг нэгмөсөн авч, хөл дээрээ бат зогссон улстөрч. Одоо түүнтэй хэн юу ярих билээ. Учир нь МАХН-д Энхболд ажиллагаанаас гадна Энхболд дэглэм ноёрхож байна шүү дээ.   

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2010-09-01 180.235.171.230

urt shar deeltee chi naad deelteigee shorond orooroi kkkk

Avatar

mongol 2010-09-01 180.235.171.230

hahahahahahhaa bolj bna shdee odoo ene zyiliig shyyh tsagdaa ni barij awaad yav l daa tegeed shorond suulgaad ed hurungiin ni ard tymend ni uguuche ee

Avatar

URT SHAR DEELT 2010-09-01 202.72.245.58

ENKHBAYARAA BOLIDOO
ULAAN TSAIN HARAGDAJ BN SH DE
GANTS ENKHBOLDIIG MUULMAAR BSAN BOL ENKHBAYAR CHINII NER END NEEH OLON GARAHGUI L BSAN BH DA TGH DE ULAAN TSAIN ZAHIALAGTAI L ED BN SH DE

Avatar

www.freecall.mn 2010-09-01 202.170.67.217

Сайн байцгаана уу
Та бүхэн дэлхийн 200-д орны үүрэн болон суурин утасруу маш хямд тарифаар ярих боломжтой боллоо
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх сайтнаас авна уу

Avatar

Мэдээлэл 2010-09-01

Энхболд чиний нүгэл нүдээрээ хэзээ нэгэн цагт гарч түүхийн гэсгээл хүртэх болно оо Чиний тэжээмэл нохдууд АТГ-ын албаны дарга Алтангадасыг эрүүгийн хэрэгт холбогдуулан ганц худагт хорьж эрүүдэн шүүхэд оролцсон гэдгийг Монголын ард түмэн мэднэ шүү

Avatar

хөөрхий 2010-09-01 202.179.20.199

хөөрхий нүгэл нүдээрээ гэдэг юм

Avatar

Зочин 2010-09-01 202.126.90.9

Бүх төрлийн цонх хаалганы ялаа шумуулын угааж цэвэрлэдэг торондоо 15-ийн хямдрал зарлалаа 9517-4824

Avatar

101 2010-09-01 180.149.97.30

Энхбаяр Энхболд эд нар бол үнэхээр чадалтайтухайн цаг үеээ мэдэрч ажилладаг хүмүүс учраас тэднийг муу муухайгаар гүтгэж бичүүлдэг хөөрхий амьтад арчаагүйядуухан сэтгэлгээтэйгээ харуулж байна л даа Хэн иймэрхүү зүйлийг төнгө төлж бичүүлдэг нэгэнт нийгэмийн сэтгэл зүй тоохоо байсан ч улиг болтол дахин давтдагийг одоо бүгд мэддэг болчихжээ Харин эд нар Элбэгдоржтонгууд шиг эх орон улс үндэстэнээ боддоггүй үнэхээр муу хүмүүс байсан бол хэн ч тоохгүй хайран мөнгө төлж бичүүлэхгүй ш дээӨөлөх тусам тэд нь өнгө орон гялалзаж өөрсдөө тэд бүдгэрэн доройтож байгаагаа мэдэрдэггүй л юм байх даа хөөрхий зайлуул даа

Avatar

Зочин 2010-09-01 202.170.67.36

МЭнхболд бол яах аргагүй сайн удирдагч Сайныгаа татаж унагадаг өнөөгийн монгол араншинг яалтай билээ хаана байгаа ямар нэртэй хичнээн газрыг хэнд өгсөн баримтаа дэлгэ зөв бурууг дуртай хүнээрээ шалгуул Энхболдын буруу бол тэр илчилсэн хүнд тэр бүх газраа өгье гэж зарласан очоод баяжих юм бишүү нөхдөө

Avatar

Зочин 2010-09-01 180.235.166.170

Hoorhii mini olon hunii h**** idseer baigaad nud ni bulterch garch irj bna daa

Avatar

Xoxirogch 2010-09-01 194.230.146.212

2 xar xeree bieniixee xariig gaixav gej2-E bol mash ix tarchilj zovj tamiin orond ochnour xuuxed ni xarin öör setgeleer xandaj amidraasai daaburxan mini

Avatar

ЗАХИАЛГА 2010-09-01 79.197.200.197

УРТ ШАР дээлтйин зариалгаар бичсэн бололтой Урт шар дээлт одоо жирийн иргэн болсондоо уур нь хүрээд яг боож үхэх гэж байх шивдээ Одоо бүх юм өнгөрсөн яаж ч бичүүлээд Энхболдын дээр хэзээч гархаа өнгөрсөн үүнийгээ мэдэж авбал зүгээр дээ Энхболд их чадалтай их зальтай их дотуур тамиртай хүн Урт шар дээлт Энхболдын урд сөгдөж байж л нэг юм дээшээ маажиж магадгүй тэхгүй бол яагаад ч дийлхээ өнгөрсөн

Avatar

ЗАХИАЛГА 2010-09-01 79.197.200.197

УРТ ШАР дээлтйин зариалгаар бичсэн бололтой Урт шар дээлт одоо жирийн иргэн болсондоо уур нь хүрээд яг боож үхэх гэж байх шивдээ Одоо бүх юм өнгөрсөн яаж ч бичүүлээд Энхболдын дээр хэзээч гархаа өнгөрсөн үүнийгээ мэдэж авбал зүгээр дээ Энхболд их чадалтай их зальтай их дотуур тамиртай хүн Урт шар дээлт Энхболдын урд сөгдөж байж л нэг юм дээшээ маажиж магадгүй тэхгүй бол яагаад ч дийлхээ өнгөрсөн

Avatar

Ìîíãîë 2010-09-01 202.131.246.131

Ìîíãîë óëñûí ãàçðûí íàéìààíû çàãàëìàéëñàí ýöýã Ìèåýãîìáûí Ýíõáîëä ãýæ ò¿¿õýíä íýðèéã íü áè÷èæ ìºíõºëüå

Avatar

Ìîíãîë 2010-09-01 202.131.246.131

Ìîíãîë óëñûí ãàçðûí íàéìààíû çàãàëìàéëñàí ýöýã Ìèåýãîìáûí Ýíõáîëä ãýæ ò¿¿õýíä íýðèéã íü áè÷èæ ìºíõºëüå

Avatar

Ìîíãîë 2010-09-01 202.131.246.131

Ìîíãîë óëñûí ãàçðûí íàéìààíû çàãàëìàéëñàí ýöýã Ìèåýãîìáûí Ýíõáîëä ãýæ ò¿¿õýíä íýðèéã íü áè÷èæ ìºíõºëüå

Avatar

Зочин 2010-09-01 74.130.9.223

bi enhboldiig hujaa gej sonsson ym bna uu unen bhaa mongol hun shig zangui hundee neeh hudlaa deel ene ter omscon yavaad bdgiin hujaa geseen 5 buudliin erliizuud bugd tuunii naizuud bdgiin tend osson gesen shdeetegeheer ene hun mongoliig bodohuu

Avatar

Haritsangui 2010-09-01 217.7.49.210

Luivarchin gehdee zagalmailsan etseg Enkhbayar-aasaa arai deer yum shig sanagddag

Avatar

Зочин 2010-09-01 61.164.93.126

Gazraar togloh ch ayultai daa Tenger gazar nirgeh bailgui

Avatar

Хүрэлсүхээс 2010-09-01 202.179.23.14

Манай намаас төрсөн хамгийн хүчирхэг газрын наймаачин долларын анхны тэрбумтан хүчтэн бөлгөө

Avatar

зочин 2010-09-01 202.131.235.130

Хэн нэгэн хүний захиалгаар бичигдсэн мэт боловч үнэн зүйл их бичигдсэн байнаГазрын наймаагаар баяжсан гарнууд маш олон бийТэр хүмүүс улс эх оронд хэрэгтэй багач гэсэн ажил тэр мөнгөөрөө хийгээрэй гэж хүсмээр байнаУг нь хүний хэрэгцээ мөн ч өчүүхэн дээХэзээ нэгэн цагт бид бүгд нэг газар уруу очих болноТэр үед тамын тогоонд биш очих естой газартаа очвол дээрсэн дээ

Avatar

Зочин 2010-09-01 193.205.206.22

Улаанбаaтараар ч нэг тоглох шиг болсон доо энэ хүн юу ч хийгээгүй зүгээр л Ард түмний мөнгийг идэж өчнөөн хүний зовлон ядуурал дээр таргалсан Энхбoлд Таньд нэр цэвэр амиа хорлохыг зөвлөе

Avatar

shudarga 2010-09-01 41.219.91.214

Yag l uneniig ni helsen bna Ta nar ene hunii nud ruu ni haraarai Tsaanaa buur hulgaich tsaraitai Gulun gulun hiigeed

Avatar

МОНГОЛЧУУДЫН ХИЛЭГНЭЛ 2010-09-01 211.125.195.37

МУУСАЙН ГӨЛӨГНҮҮДТЭЙ МОНГОЛД ОЧИЖ БАЙГААД НЭГИЙГЭЭ ҮЗНЭЭ ГАЙГҮЙ
ТА НАРТ НЭГ НЭГ СУМ Л ХАНГАЛТТАЙ
ГЭВЧ ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЭНЭРЭНГҮЙ НЬ ГЭДГИЙГ САНАЖ ЯВААРАЙ

Avatar

Зочин 2010-09-01 180.149.64.204

Би нэг л зүйлийг ер ойлгодоггүй МАХН-ын их хурал дээр газрын наймаачин панзчин идээчин уугаачинаараа дуудуулсаар байгаад шадар сайд болчихож болно гэдэг бол ямар ч эрүүл логикод нийцдэггүй л юм Тэгэхлээр МАХН-ынхан лав бүгд эрүүл бус гэсэн үг биз Гэтэл тэрнийг нь мэдсээр байж соногж орхидог ард түмэнг харин юу гэж ойлгох уу

Avatar

gerlee 2010-09-01 202.179.20.131

yahnav dee hedhen mongolchuud ingeed l notsoltsood baih yum Gaigui l harhuu shig bdiim sht

Avatar

Зочин 2010-09-01 180.235.166.159

улстөрчдийг лдээсэн үр дүнгээр дүгнэхгүй л бол энэ улс орон сөнөнө энхболд бол убыг араи дэндүү муу удирдсан гэтэл монголчууд дэвшүүлээд байдаг нь муугын ёр гэхээс өөр юу гэхэв

Avatar

Зочин 2010-09-01 202.179.10.110

Жинхэнэ мужик Ахиад хуучин найзуудтайгаа эвсвэл ялна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж