Нийслэлийн хүн ам бага Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэж, хоёр мандаттай байхаар зохицуулсан. Тус гурван тойрогт өнгөрсөн жил мөн хоёр мандаттайгаар сонгууль зохион байгуулж байсан бөгөөд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан юм. Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиудаар тус гурван дүүргийг хотын төвийн аль нэг дүүрэгтэй нэгтэж байсан. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар Багануур дүүргийг Сүхбаатар, Налайх үүргийг Чингэлтэй, Багахангай дүүргийг Хан-Уул дүүрэгтэй тойрог болгож байв.
XIII тойрог буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг-2 мандаттай.
МАН: Ц.САНДАГ-ОЧИР, С.АМАРСАЙХАН НАРЫГ ДАХИНА
МАН өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Шадар сайд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг нэр дэвшүүлж, ялалт байгуулсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар аль нэг дүүрэгтэй нэгтгэгдэж байсан дээрх гурван дүүргийн нэг тойрог болгож, Шадар сайд С.Амарсайханд “бэлэглэсэн” гэж байв. Өөрөөр хэлбэл, Мөн өөрсдөдөө хоёр мандат буюу Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайханд хүн ам багатай энэ гурван тойргийг нэгтгэж өгсөн гэх яриа тухайн үед улс төрийн хүрээнд гарч байв. Хотын даргын албан тушаалаасаа бууж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод л Шадар сайдаар ажилласан С.Амарсайханы хувьд энэ удаад мөн тойргоо зорино. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАН-аас ямар нэг өрсөлдөгчгүйгээр С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар дахин нэр дэвшинэ.
Налайх чиглэлийн замын “өөрийн” хөрөнгөөр барьчихсан мэт сурталчилж, сонгогдсон Шадар сайд С.Амарсайхан энэ удаагийг парламентын хугацаанд багагүй шүүмжлэлд өртөж байв.
Тэрбээр энэ жил зудны асуудал, түүний хариуцдаг Онгой байдлын албанд гарсан олон хүний амь нас эрсэдсэн гээд хариуцсан салбартаа зөв хөрөнгө оруулалт, менежмент хийж чадаагүй гэсэн үнэлгээг олон нийтээс аваад байгаа. Түүнтэй хамт нэр дэвших хүн бол Багануур дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүнээр дөрвөн жил XIII тойргоо төлөөлсөн Ц.Сандаг-Очир. Ц.Сандаг-Очир бол Багануур дүүргийнх. Газрын наймаа, зодоон гээд Засаг даргаар ажиллаж байхдаа олон дуулианд холбогдож байсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жил харин нам гүмхэн, “чимээгүй” гишүүний үүрэг гүйцэтгэсэн байдаг.
АН: ТОЙРОГ СОЛЬДОГ, ШИНЭ НЭР ДЭВШИГЧДИЙГ СОЙНО
2020 оны УИХ-ын сонгуульд XIII тойрогт Ардчилсан намаас Ц.Алтанцэцэг, М.Энх-Амар нарыг нэр дэвшүүлж байв. Харин энэ удаагийн сонгуульд Д.Алтанхуяг, Э.Тамир, Багануур дүүргийн Ардчилсан намын дарга Ц.Өлзийхишиг, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Г.Цамбагарав нарын нэрс яригдаж байна. Д.Алтанхуягийн хувьд Орхон аймгийн “Зэс эрдэнийн хувь” компанийн захиралаар ажиллаж байсан, тус аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан нэгэн.
2012 оноос Иргэний зориг нам, 2016 онд Ардчилсан намаас Орхон аймагт нэр дэвшиж, ялагдсан байдаг. 2022 онд АН тамгаа булаацалдаж, намын дарга С.Эрдэнийг хурлын индер дээр зодож байсан гээд түүний “будилаан”-тай намтар арвин.
Ш.ЧИМЭГ
Баярт 2024-04-15 75.190.35.176
Энэ удаагийн сонгуульд Үндэсний эвслийг дэмжинэ. Маш зөв бүрэлдэхүүнтэй явж харагдсан Хуучин улс төрчид туршлагатай Бас Шинжлэх ухааны докторууд мэдлэгтэй боловсролтой хаа ч яваад орсон нүүр бардам хэл устай Эдийн засагчид эх орны хөгжлийн гарц хаана байгааг хэлж чаддаг Газар тариалангийн болон ХАА салбарын хүмүүс Хөрөнгө оруулалтыг хийж чаддаг бизнесмен хүмүүс байсан шүү Тиймээс Үндэсний эвсэлийг дэмжиж байна
Нэргүй 2024-04-15 202.126.90.173
Оюуны ундраа ХХК – д Онцгой байдлын газрыг өгчихсөн юм уу өмнө нь Отгобаяр нь удирддаг бсан одоо Амарсайхан
Werty 2024-04-15 139.5.219.208
an songmoor bh uym, daanch albaar hun hognuud devshuuleh, saihan zaluuchuud zondoo bhad.
Зочин 2024-04-15 66.181.167.4
Уг самарсайханыг л мулталмаар байгаа юм, даанч АН-аас олигтой юм алга, олдохчгүй байх, тэгэхээр самарсайхантайгаа л үлдэж таарах гээд байх шиг
саруул 2024-04-15 139.5.219.48
амарсайханаал анхаар төрд шигдсэн хувалз
Нэргүй 2024-04-15 202.126.88.216
Амарсайхан хулгайчыг төрөөс зайлуулах хэрэгтэй. Муу хар хулгайч
Зочин 2024-04-15 139.5.216.27
2016 онд АН засаг барьж байхдаа нэг муу арга олсон ч тэр нь үр дүнд хүрээгүй. Тэр нь юу гэвэл, энэ гурван дүүргийнхэн Ардын намд саналаа өгөөд баййхаар нь тэдний саналыг үнэгүйдүүлэх гэж хотын гурван дүүрэгтэй нэгтгэсэн. Энэ гурван дүүргийн иргэд хотын дүүрэгтэй нэгтгэж тойрог болгосныг өөрснийгөө АН доромжиллоо гэж үзсэнсэн. Чимгээ аниа энэ үнэнийг бичих зориггүй байна.
Нэргүй 2024-04-15 103.9.90.100
сонгуулийн сурталчилгаа эхлээ ч үүй байхад Прогноз нэртэйгээр ингэж сурталчилаад зарлаад байж болох уу тээ
Нэргүй 2024-04-15 103.9.90.100
сонгуулийн сурталчилгаа эхлээ ч үгүй байхад Прогноз нэртэйгээр ингэж зарлаад бусдад таниулаад байж болох уу тээ