Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эхэлнэ. Сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийт 150 гаруй албан тушаалтныг гэрчээр сонсголд дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарыг сүүлийн жилүүдэд толгойлсон салбарын сайдууд, Төрийн нарийн бичгийн дарга нар, хамгийн түрүүнд гэрчээр дуудагдсан бол Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд нарын нэрс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд 2020, 2022 онуудад ажиллаж байсан учраас гэрчийн нэрсийн жагсаалтад багтаад байна.
СОНСГОЛД ДУУДАГДСАН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУД 2024 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ
Үе үеийн эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнууд эмийн худалдан авалт, эмийн асуудалтай холбогдоно. Тэдний хувьд энэ удаагийн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж буй бол С.Энхболд Говь-Алтай аймагт горилж буй. Мөн С.Чинзориг I тойрог буюу Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт, Б.Жавхлан V тойрог буюу Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.
- Даваажанцан Сарангэрэл / 2018 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Тогтмол Мөнхсайхан /2020 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Сэрээжавын Энхболд / 2022 онд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга/
- Содном Чинзориг /Эрүүл мэндийн сайд/
- Ламжав Бямбасүрэн /2016 онд Эрүүл мэндийн дэд сайд /
- Б.Бямбадорж /2019-2020 онд ТНБД/
- Я.Амаржаргал /2021-2022 онд ТНБД/
- Ц.Эрдэмбилэг /2022-2023 онд ТНБД/
- Чимэд Хүрэлбаатар /Эдийн засаг, хөгжлийн сайд, 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Болд Жавхлан / Сангийн сайд,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
Тэгвэл эдгээр хүмүүстэй хамт гэрчээр дуудагдсан ЭМДҮЗ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-т, Хүний эмийн зөвлөлд харьяалагдаж байсан хүмүүсийг дор жагсаая.
- Дамдин Дэмбэрэл /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн дэд дарга/
- Хуяг Ганбаатар /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Цээхүү Ганхүү /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн /
- Бямбасүрэн Мягмар / 2018 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Дашзэвэг Чимэддагва /2018,2020,2022 ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Аюуш Ариунзаяа /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Цилаажав Цолмонгэрэл /2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн/
- Д.Номинцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Химийн ахлах шинжээч/
- Баасансүрэн Баярцэцэг / ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лобораторийн Микробиологийн ахлах шинжээч/
- Тогтох Мөнхтуул / ЭЭХХЗГ-ын Эмийн бүртгэлийн хэлтсийн дарга/
- Шаравнямбуу Энхтуяа / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын дарга/
- Сүрэнхорол Баасанцээ / ЭЭХХЗГ-ын Чанарын хяналтын газрын байцаагч/
- Дамба Уранзаяа / ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдал хариуцсан дэд дарга асан 2021-2022 /
- Б.Цэцэгсайхан / ЭЭХХЗГ-ын дарга асан/
- Д.Нарантуяа / ЭЭХХЗГ-ын дарга асан/
- Д.Энхжаргал / 2017,2020 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга/
- Х. Дариймаа / 2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга/
- П.Батхуяг / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
- Дагвадорж Очирбат / 2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Д.Нарантунгалаг / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн дарга/
- Ядам Амаржаргал / 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Цэгмид Эрдэнэбилэг / 2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга/
- Б.Бямбадорж / Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга /
- Д.Батсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга/
- Шар Баярсүх / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
- Ганбаатар Сэлэнгэ / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /
- С.Болдбаатар / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
- Батжаргал Дөлгөөн / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн/
- Л.Энхбаяр / Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн/
"УЛААНБААТАР МОНОС" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Л.АЛТАНЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ХҮМҮҮС ГЭРЧЭЭР ДУУДАГДАВ
Эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллөөс "Элемент" ХХК-ийн захирал З.Баярсайхан, Элемент Медикал” ХХК-ийн Б.Пүрэвсүрэн, "Улаанбаатар Монос" ХХК-ийн захирал Л.Алтанцогт нарыг сонсголд гэрчээр дуудсан байна.
- "Элемент" ХХК-ийн хувьд, 2005 оноос Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал устгах үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж, 2009 онд ЭМЯ-наас зарлагдсан эмнэлгийн хог хаягдал халдваргүйжүүлж устгах тендэрт оролцон шалгарч 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ
- “Элемент Медикал” ХХК нь, 2017 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгах” чиглэлээр Монгол Улсын Хууль, Монгол Улсын Засгийн Газрын тогтоол, ЭМЯ, БОАЖЯ гаргасан болон Олон Улсын эрх зүйн баримт бичгийг тус тус баримтлан 5 дахь жилдээ бие даан үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
- "Монос Улаанбаатар" ХХК–ийн хувьд, Монголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1990 онд “Монос” нэртэй байгуулагдсан бөгөөд 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжсөн билээ. Монос эмийн сан нь өдгөө нийслэлд 90 гаруй салбартай үйл ажиллагаа явуулж байна.
Эмийн үнийн өсөлт, чанарт хамгийн их оролцоотой байх магадлалтай хүмүүс бол уг салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс гэдгийг Эмийн түр хорооны гишүүд удаа дараа мэдэгдсэн.
Гаалиар оруулж ирсэн үнээс хэт өндөр үнээр эмийг худалдан борлуулах ч тохиолдол бий. Тиймээс цаашид гаалийн үнийг олон нийтэд ил зарладаг байх талаар ч ам гарсан.
Дашрамд дуулгахад, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтууд, ШӨХТГ-ын даргаар 2022-2023 онд ажиллаж байсан С.Мөнхчулуун ч бас сонголд оролцох юм.
Холбоотой мэдээ