3х3: Олимпийн аваргууд эрхээ авч, Азербайжан түүх бүтээв

Парисын олимп-2024

3х3: Олимпийн аваргууд эрхээ авч, Азербайжан түүх бүтээв

3х3: Олимпийн аваргууд эрхээ авч, Азербайжан түүх бүтээв

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч, Парист аваргаа хамгаалахаар очно. Харин эмэгтэй ганц эрхийг тооцооны гадна байсан Азербайжаны баг авлаа.

Латви хагас шигшээд Нидерландын хүчирхэг багтай учраа таарч, нэмэлт цаг сунгасны эцэст өнөө цагийн 3х3 сагсан бөмбөгийн ертөнцийн шилдгүүдийн нэг Наурис Мьезисийн хожлын шидэлтээр өрсөлдөгчөө буулган авсан. Харин финалд Австрийн багийг илт илүүрхэж, олимпийн эрхээ авлаа.

Латвийн шигшээ багийн гол хүн Ласманис энэ удаагийн тэмцээнд бэртлийн улмаас оролцоогүй ч бусад нь үүргээ хангалттай биелүүлж, эрхээ авав.

Тэгвэл Тиффани Хэйс гэх NCAA, WNBA-д данстай явсан америк бүсгүйд иргэншил олгосон Азербайжаны эмэгтэй шигшээ баг Унгар, Польшийг буулган авч, анх удаагаа багийн спортын төрлөөр олимпод оролцох боллоо.

Олимпийн эрх олгох Япон болон Унгарын тэмцээнүүд үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-14 66.181.191.42

Манай эмэгтэй баг дэлхийд сураг бахгүй ээ, зардалын гарз харин Ананд Дөлгөөн, Аз баяр,Өлзий гэсэн команд нэг горьдлог байж магадгүй юм .Тэр Их баяр дэмий эвээн тэтгэгчын хүүхэд юм уу ур чадваргүй нөхөр байнга тэмцээнд явж байх юм

Avatar

Зочин 2024-04-14 202.9.46.136

Азербайжан чинь Европын орон бил үү, Африкийн орон бил үү.

Avatar

Зоч 2024-04-14 66.181.182.72

манай 2 шигшээгийн холын шидэлт 0

Avatar

Мөнхжаргал 2024-04-14 66.181.189.91

Манай охид аргагүй эрхээ авах багт хожигджээ

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.180.174

Манайх яасан бэ ? Том том баагаад хоосон хоцорсон уу !

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.191.48

хОЁУЛАА ХООСОН ХОЦОРЛОО ГЭЖ…

Avatar

Нэргүй 2024-04-14 202.55.188.86

тэр гадаад дасгалжуулагч бүткүэ…зүгээр л Тулга дасгалжуулсан бол дээр байсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж