Аймгийн арслан Л.Энхсаруул түрүүлжээ

Аймгийн арслан Л.Энхсаруул түрүүлжээ

Аймгийн арслан Л.Энхсаруул түрүүлжээ
Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ард олонд "Атар"-ын хэмээн нэршсэн Монгол Улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, аймгийн арслан Даваасүрэнгийн Аззаяа үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Янгир Хайрхан” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Восток Сет Энерго Луч” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн заан Б.Батбаян нар шалгарлаа.Харин наймд аймгийн арслан Л.Энхтүвшин, аймгийн начин Х.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Цоггэрэл нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Ю.Алтансүхэд МҮБХ болон ахан дүүс, Төв, Завхан аймгийн удирдлага, хамт олон, үе тэнгийн бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлж байлаа.
Өнөөдөр/2024.04.14/ Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдээс хагас сая төгрөгийн 10 азтан тодруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-04-14 197.210.8.69

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж