Тойм: Онцгойгийн алба хаагч амиа алдаж, Сүхбаатарын засаг дарга саатуулагдав

Хуучирсан мэдээ: 2024.04.14-нд нийтлэгдсэн

Тойм: Онцгойгийн алба хаагч амиа алдаж, Сүхбаатарын засаг дарга саатуулагдав

Тойм: Онцгойгийн алба хаагч амиа алдаж, Сүхбаатарын засаг дарга саатуулагдав

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


АМИА АЛДСАН АЛБАН ХААГЧ ХҮСЭЛТ ТАВЬСАН Ч ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААГҮЙ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахын байранд Даваа гаригт гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Харамсалтай нь Аврах 10-р ангийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийсэн.
Онцгой байдлын албаны төлөөлөл "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлагаар онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Гал түймэрт 10х18 харьцаатай гурван давхар барилга өртсөн. Манай алба хаагчид 12.40 цагт галын тархалтыг зогсоож, нийт долоон ангийн 100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Бид 15.00 цагт галыг бүрэн зогсоож, хууль хяналтын байгууллагууд үзлэг хийж байна.
Харамсалтайгаар нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдлаа. Алба хаагчийнхаа ар гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж