Б.Анударь, Э.Дэлгэрмаа нар Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2024.04.14-нд нийтлэгдсэн

Б.Анударь, Э.Дэлгэрмаа нар Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэв

Б.Анударь, Э.Дэлгэрмаа нар Азийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бишкек хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 68кг-д барилдсан ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Ли Зөлюүтэй барилдаж, сүүлчийн 22 секундэд ялж хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимпын эрхээ аваад буй 2 тамирчны нэг билээ.

Харин 59кг-д Б.Анударь алтан медалийн төлөө Хятадын тамирчин Жан Гитай барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо. Үеийн эхэнд барилдаан дөнгөж эхлээд өрсөлдөгчийнхөө мэхэнд орсноор 10-0 харьцаатай оноогоор цэвэр ялагдсан юм. Одоо 20 настай тэрээр олон улсын анхны тэмцээндээ оролцож, анхны медалиа ийнхүү хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ З.ЖАМБАЛСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж