Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

АНУ-ын Техас мужид амьдардаг нэгэн ээж хөлөг онгоцны аялалд явахын тулд бага насны хоёр хүүхдээ харгалзах хүнгүйгээр зургаан өдөр орхижээ. 29 настай Лакеша Уиллиамс зургаа болон найман настай хоёр хүүхдээ олон өдрөөр орхиж явсан хэргийнхээ төлөө шүүхэд дуудагдаад байна. Санаатайгаар хүүхдээ орхиж явсан гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

Хөршүүд нь Уиллиамсыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр чемоданаа аваад гарахыг харсан. Гэвч хэд хоногтоо эргэж ирж харагдаагүй тул хүүхдүүдэд нь санаа зовж, хуулийн байгууллагад хандсан байна. Албаныхан түүнийг явснаас хойш тав дахь өдөр гэрийг нь шалгасан. Тэднийг ороход гэр нь эмх замбараагүй, хоолны хог хаягдал тарсан байдалтай, шээсний эхүүн үнэр ханхалж байжээ.

Хүүхдүүд цагдаад мэдүүлэг өгөхдөө ээж нь дөрөвдүгээр сарын 4-нд хөлөг онгоцны аялалд явсан, хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэжээ.

Насанд хүрсэн хүн тэднийг харж хандаж байсан ямар ч шинж тэмдэг байгаагүй. Энэ хугацаанд Уиллиамс өөрөө хүүхдүүдтэйгээ камераар харилцаж, мессеж бичдэг байжээ.

Улмаар Уилламс дөрөвдүгээр сарын 10-нд гэртээ ирсэн бөгөөд түүнийг 11-ний өдөр баривчилжээ. Даваа гаригт түүний шүүх хурал болно.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zorig 2024-04-14 101.127.144.29

Bid sanaj bval Mongold mash olon huuhed gertee hargalzah hunguigeer uldeed uhsen tohioldol garsan daa, ter burt uher Mongolchuud hudlaa uyangalaad etseg ehii ni uruvduud yamar hetsuu bgaa bol geel hutsaldaad l bdag bj bilee. Etseg ehchuud ni sanaataigaar uheld hurgesen uguig shalgah yostoi bsan yum, hen ch medehgui shuudeee hudlaa daraa ni nulims unagaad albaar uhel ruu yavuulsan bhiig uguisgehgui. Tiimees odo uher Mongolchuud hudlaa uyalgalj end tend iluu yumand hushuu durehee bagasgamaar bn

Avatar

DR. ADITYA 2024-04-14 197.210.8.69

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-04-14 139.5.216.27

эмэгтэй хүний эрхэнд яагаад халдаад байгаа юм вэ ??? наад нэг хар юм нь хаан байна түүнийг баривчлаачээ эмэгтэй хүнд хүрэн шийдэгнэ арай ччдээ бид эрх чөлөөтэй юу ч хийх эрхтэй хүмүүс шүү

Avatar

Манда 2024-04-14 66.181.187.223

Хүүхэд гаргана өсгөнө гэдэг маш том ажил, хариуцлага.
Хүүхдээрээ байж хүүхэд гаргадаг хүмүүс олон байна шүү

Avatar

MGL 2024-04-14 103.212.119.219

Энд яагаад хүний эрх яригдахгүй байна. Бүсгүй бүгдийг хяналтандаа байлгасан байна. Өнөөдөр чинь мэдээллийн, цахимжсан зуун шүү дээ. Социализмын үед бидний ээжүүд зүгээр л цоожлоод явдаг байсан, бүх юмыг нь бэлдчихдэг. Харин тэд амралтанд явдаггүй байсан, ажилдаа л явдаг, монгол хүүхэд 6 хүрээд л бараг гал тогооны ажилд ордог байсан. зарим нь бараг 5 настай цай чанадаг байсан байх шүү. Аргал түлээний ажлыг бүр багаасаа хийнэ. Ойлгоно. Энэ мэдээллийн зорилгыг сайн ойлгохгүй байна.

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.177.161

Цагаан дээр хараар бичсэн органик хууль нь тийм юм . 5 н настай социалист хүүхэд цай чандаг байсан цаг одоо тэс өөр цаг үе болсоон .

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.188.220

чиний сэтгэц эрүүл биш байнаа. Үхсэний чинь хүний эрх. Нялх хүүхдүүдээ хаяж явж, эрсдэлд оруулсан бна ш дээ, малаа. Асран хамгаалуулах эрхтэй хүүхдийн эрхийг зөрчсөн бна. Том хүүхдүүд биш жаахан хүүхдүүд ш дээ. Чам шиг мал гудамжинд нус цэрээ хаяхаа хүний эрх гэж ойлгодог уу? Үгүй. Чи бусдын эрүүл явах эрхэнд халдаж бгаа юм. Ийм боловсролгүй тэнэг малнууд олон болжээ!!!

Avatar

Зочин 2024-04-14 202.126.90.232

Өөрийгөө авч явах чадваргүй бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр олон хоногоор орхиж явах нь хүүхдүүдээ санаатай алахыг завдсанаас ялгаа юу байна вэ? Энэ эргүү эмэгтэйн эх байх эрхийг хасаж шоронд хорих нь зөв!!!

Avatar

ЗОЧИН 2024-04-14 66.181.190.38

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДҮҮД БАЙНА ШҮҮ ДЭ ЭРГҮҮ МИНЬ. ЗОЛГҮЙ БАЙДЛААР ГАЛ АЛДАЖ БОЛНО ЭСВЭЛ ТҮЛЭГДЭЖ БОЛНО. ЯАЖ СЭТГЭХЭЭРЭЭ ИНГЭЖ СЭТГЭЛЭГ БАЙНА АА. АРГАЛ ТҮЛЭЭ ЯРЬЖ БАЙГААГ БОДХОД ХӨДӨӨНИЙ МАЛ БОЛОЛТОЙ.

Avatar

Uhert 2024-04-14 101.127.144.29

Chi yag yu geh geed bgaa chin harin yer todorhoigui huush, soliotoi s***r ve

Avatar

Нэргүй 2024-04-14 103.57.94.247

baga baihad aav eej 2 ajiltai ugluu 6 tsagt garaad shunu irdeg baij bilee. baahan bootsog hairaad, suu talh ii munguu yas toolj uguud orhidog baisan. 8 nastai baihad yum yum zohitsuulj chaddag l bailaa

Avatar

Нэргүй 2024-04-14 139.5.217.211

Монгол хүүхнүүд шиг авир гаргаж дээ

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.187.224

Yankan be

Avatar

Бадарч тахар 2024-04-14 66.181.177.15

Том хэрэг хийж дэ !

Avatar

Зочин 2024-04-14 202.126.90.230

Эвий эвий хайран хүүхдүүд. Муу оркод 10-15 жилийн ял өгч ясыг нь цайлгах байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж