Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

Хуучирсан мэдээ: 2024.04.14-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

Хүүхдүүдээ орхин усан онгоцны аялалд явсан ээжийг шүүхэд дууджээ

АНУ-ын Техас мужид амьдардаг нэгэн ээж хөлөг онгоцны аялалд явахын тулд бага насны хоёр хүүхдээ харгалзах хүнгүйгээр зургаан өдөр орхижээ. 29 настай Лакеша Уиллиамс зургаа болон найман настай хоёр хүүхдээ олон өдрөөр орхиж явсан хэргийнхээ төлөө шүүхэд дуудагдаад байна. Санаатайгаар хүүхдээ орхиж явсан гэх үндэслэлээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

Хөршүүд нь Уиллиамсыг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр чемоданаа аваад гарахыг харсан. Гэвч хэд хоногтоо эргэж ирж харагдаагүй тул хүүхдүүдэд нь санаа зовж, хуулийн байгууллагад хандсан байна. Албаныхан түүнийг явснаас хойш тав дахь өдөр гэрийг нь шалгасан. Тэднийг ороход гэр нь эмх замбараагүй, хоолны хог хаягдал тарсан байдалтай, шээсний эхүүн үнэр ханхалж байжээ.

Хүүхдүүд цагдаад мэдүүлэг өгөхдөө ээж нь дөрөвдүгээр сарын 4-нд хөлөг онгоцны аялалд явсан, хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэжээ.

Насанд хүрсэн хүн тэднийг харж хандаж байсан ямар ч шинж тэмдэг байгаагүй. Энэ хугацаанд Уиллиамс өөрөө хүүхдүүдтэйгээ камераар харилцаж, мессеж бичдэг байжээ.

Улмаар Уилламс дөрөвдүгээр сарын 10-нд гэртээ ирсэн бөгөөд түүнийг 11-ний өдөр баривчилжээ. Даваа гаригт түүний шүүх хурал болно.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж