Австралийн Сидней дэх томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүс хутгатай этгээдийн халдлагад өртөж, дор хаяж зургаан хүн нас баржээ. Мөн найман хүн шархадсаны нэг нь есөн сартай хүүхэд аж. Бонди далайн эргийн ойролцоо орших Вестфилд худалдааны төвд уг хэрэг гарсан байна. Уг худалдааны төв нь сиднейчүүдээс гадна жуулчид олноор очдог газар юм.
Хутгатай этгээд хүмүүсийн аминд хүрсний дараа цагдаагийн ажилтан түүнийг бууджээ.
Цагдаагийн газрын мэдэгдэлд "Дөрөвдүгээр сарын 13-ны Бямба гаригт 16:00 цагийн орчимд олон хүн хутгалуулсан тухай мэдээлэл хүлээн авсан. Мэдээллийн дагуу Бонди уулзвар руу яаралтай тусламж дуудсан. Хүмүүсийг тухайн бүсээс зайлсхийхийг уриалж байна. Хэргийн талаар мөрдөн байцаалт үргэлжилж байна" гэжээ.
Хутгатай этгээд нь 40 настай эрэгтэй байсан. Түүний халдлагыг терроризмтой холбоогүй гэж үзжээ. Хохирогчдын тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байсан. Тэднээс хэн нэгнийг нь онцгойлон онилсон байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: ABC