Сиднейн томоохон худалдааны төвд халдлага гарч, 6 хүн нас барав

Сиднейн томоохон худалдааны төвд халдлага гарч, 6 хүн нас барав

Сиднейн томоохон худалдааны төвд халдлага гарч, 6 хүн нас барав

Австралийн Сидней дэх томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хүмүүс хутгатай этгээдийн халдлагад өртөж, дор хаяж зургаан хүн нас баржээ. Мөн найман хүн шархадсаны нэг нь есөн сартай хүүхэд аж. Бонди далайн эргийн ойролцоо орших Вестфилд худалдааны төвд уг хэрэг гарсан байна. Уг худалдааны төв нь сиднейчүүдээс гадна жуулчид олноор очдог газар юм.

Хутгатай этгээд хүмүүсийн аминд хүрсний дараа цагдаагийн ажилтан түүнийг бууджээ.

Цагдаагийн газрын мэдэгдэлд "Дөрөвдүгээр сарын 13-ны Бямба гаригт 16:00 цагийн орчимд олон хүн хутгалуулсан тухай мэдээлэл хүлээн авсан. Мэдээллийн дагуу Бонди уулзвар руу яаралтай тусламж дуудсан. Хүмүүсийг тухайн бүсээс зайлсхийхийг уриалж байна. Хэргийн талаар мөрдөн байцаалт үргэлжилж байна" гэжээ.

Хутгатай этгээд нь 40 настай эрэгтэй байсан. Түүний халдлагыг терроризмтой холбоогүй гэж үзжээ. Хохирогчдын тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байсан. Тэднээс хэн нэгнийг нь онцгойлон онилсон байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Fantomas 2024-04-14 59.153.115.165

Delhii deerh hamgiin taivan uls oron bol Mongol yumdaa…

Avatar

Ккк 2024-04-14 66.181.180.220

хамгийн тайван хэрнээ хамгийн их золгүй үхэлтэй гээч

Avatar

Бурхан бумбын орон 2024-04-14 103.168.34.203

Тэр ч үнэн шзү !!!

Avatar

Нэргүй 2024-04-14 103.168.34.108

Хэрүүлийн бузраа багасага.зав байгаа бол модон жорлонгоо өөрчил. Байгалийн гамшгийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байна. Тэнгэр хилэгнүүлээд хар энерги цацалгүй өөрөө хөдөлмөрлө. Баримттай мэдээллээ өол хуулийн байгууллагад өгөөд асуудлаа шийдүүл.

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.180.174

МАН-гарууд сонгуулийн өмнө сөрөг хүчнээ өөнтөглөн нам надаг Путлерийн туршлагаас сайн суралцаж бнаа.
МАН-ын Засаг ноёд нь ямар ихээр идэж ууж, цавчиж, хээл хахууль авч байгааг Хүүк,Оюук,Зандаак нтр харахгүй, хайх рахгүй, өөгшүүлж, өргөмжилж бна гэж сананаа !!!

Avatar

Бий 2024-04-14 103.168.34.203

Ардчилсан намд аваад үзээд өгье гэсэн ч нэг ч олигтой боловсон хүчин байхгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-04-14 66.181.191.63

нам ямар хамаатай юм.хүнээ зөв сонголт болоо биз дээ.Муулахын дон шүглэсэн хэл ам нь загатнасан юмнуудаа.Хүн муулахын оронд хөдөлмөрлөсөөр.Ажилтай хүнд зав байдаггүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж