Иран, Израиль улсууд мөргөлдөхөд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2024.04.14-нд нийтлэгдсэн

Иран, Израиль улсууд мөргөлдөхөд ойрхон байна

Иран, Израиль улсууд мөргөлдөхөд ойрхон байна

Иран улс Израиль руу довтлохоор 100 гаруй пуужин, олон тооны нисгэгчгүй нисэх онгоц зэхээд буйг АНУ-ын албан тушаалтнууд мэдэгджээ. Эдгээрийг өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бэлдсэн аж. АНУ-ын албаныхан Иранаас Изралиас довтлох боломжит хувилбар, шинж тэмдэгүүдийг үргэлжлүүлэн ажигласаар байна.

Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас тодруулжээ. Тэрбээр "Иранаас Израильд удахгүй цохилт өгөх байх. Энэ агшинд Иранд хандаж битгий гэдэг үгийг хэлмээр байна. Бид Израилийг хамгаалах амлалтдаа үнэнч байна. Бид Израилийг дэмжинэ. Израилийг өөрийгөө хамгаалахад нь туслана. Иран амжилт олохгүй" гэжээ.

Үүний зэрэгцээ Ираны Хувьсгалт гвард Ормузын хоолойн ойролцоо Португалын "MSC Aries" нэртэй хөлөг онгоцыг олзлон аваад байна. Тус хөлөг онгоц нь Израилийн тэрбумтан Эйал Оферын хамтран эзэмшдэг "Zodiac Maritime" компанитай холбоотой аж. Онгоцонд хөлгийн багийн гишүүн 25 хүн байгааг оператор компаниас мэдэгдэв.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж