АНУ, Их Британи Оросоос гаралтай металлын худалдааг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

АНУ, Их Британи Оросоос гаралтай металлын худалдааг хязгаарлана

АНУ, Их Британи Оросоос гаралтай металлын худалдааг хязгаарлана

АНУ, Их Британи , дэлхийн металлын биржүүд  Оросоос гаралтай хөнгөн цагаан, зэс, никель зэрэг металлын худалдааг хязгаарлаж эхэлнэ. Энэхүү мэдэгдэл нь хоёрдугаар сард ”G7” -гийн гаргасан  " Металлаас олох Оросын орлогыг бууруулах" санаачлагыг биелүүлэх зорилготой юм. ОХУ нь хөнгөн цагаан, ган, титан зэрэг металлын гол экспортлогч орон бөгөөд  хориг арга хэмжээ нь  хэрэглэгчид болон үйлдвэрлэгчдэд маш бага нөлөөлнө гэж Их Британийн эдийн засгийн хороо мэдэгджээ.

Их Британийн албаныхны мэдээлснээр Орос сүүлийн хоёр жилд металлаас 40 тэрбум ам.долларын ашиг олсон. Тиймээс дайныг санхүүлүүлэх орлогыг хязгаарлах зорилготойгоор хориг арга хэмжээг эхлүүлжээ. Сангийн сайд Жанет Йеллен "Их Британи дахь түншүүдтэйгээ хамтран Оросын гол металлын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд авна. Ингэснээр Украины эсрэг харгис хэрцгий дайнаа үргэлжлүүлэх Оросын орлогыг таслан зогсоох болно" гэж мэдэгдэв. Лондонгийн металлын бирж, Чикагогийн барааны бирж зэрэг газруудад Оросын шинэ металлыг  арилжаалахыг хориглоно гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Орос Украин руу дайрснаас  хойш АНУ болон ЕХ хамтран Оросын томоохон банкууд, элитүүдийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Мөн тус улсын төв банкны гадаад дахь хөрөнгийг царцааж, санхүүгийн байгууллагуудыг нь "SWIFT" банкны мессежийн системээс хассан юм.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж