Намууд үүрийн дарга нартаа үүрэг өгч амрах завгүй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

Намууд үүрийн дарга нартаа үүрэг өгч амрах завгүй ажиллаж байна

Намууд үүрийн дарга нартаа үүрэг өгч амрах завгүй ажиллаж байна

Сонгуулийн товлолт хугацаа дөхөх тусам намуудын идэвх, үйл ажиллагаа эрч авдаг. Түүний нэгэн жишгээр сүүлийн долоо хоногуудад намынханд амралтын өдөр байхаа больжээ. Өнөөдөр л гэхэд нийслэлийн хурал, чуулган хийх боломжтой ихэнх заал, танхим хүний хөл тасрахгүй байгаа сурагтай.

МАН-ын байр Тусгаар тогтнолын ордноос эхлээд, Үйлдвэрчний соёлын төв, Соёлын төв өргөө, бусад хурлын заалтай танхимууд дүүрэн хүнтэй байгаа аж.

Нийтэд мэдээлэх шаардлагагүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцуулахгүй олны хөлтэй хурлуудад 21 аймгаас зорин ирсэн зөвхөн төлөөлөгчид л оролцож байгаа юм байна. Хэлэлцэх асуудал нь сонгуулийн хүрээнд бөгөөд хэн, хэнд ямар зөвлөгөө өгч, чиглүүлэг мэдээлэл хүргэж байгааг мэдэх боломжгүй нь сонирхол татаж буй. Ямартай ч намынхан сонгуульдаа шамдан орж, их ажлынхаа ард ажил, амралтын өдөр ялгаагүй төвлөрч гарахаар зорьжээ.

Одоогоор тойргуудад нэр дэвших хүмүүсийн нэр албан ёсоор эцэслэгдээгүй ч ерөнхий зураг нь хэдийнэ гарсан.

Тиймээс бэлтгэл ажилдаа шамдахаас өөр сонголт улс төрийн намуудад үлдээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж