МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

Монгол Улсын их сургуулийн хичээлийн III дугаар байрыг өнгөрсөн 2023 оны намраас эхлэн нурааж, шинэчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан цахим орчинд тус сургуулийн I дүгээр байрыг нураах болсон талаар мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад I байрыг нураахгүй бөгөөд зөвхөн III байрыг нурааж, шинэчилж байгаа тухай мэдээллээ. Тус сургуулийн нэгдүгээр байр нь соёлын өвд бүртгэлтэй учраас нураах эрх зүйн үндэслэл байхгүй аж. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол 2022 оны есдүгээр сард болж байжээ.

Эргэн сануулбал,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн.

Хичээлийн III  дугаар байрын барилга ирэх 2025 онд ашиглалтад орох бөгөөд нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдах юм. Ингэхдээ, А блокын санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокын санхүүжилтийг тус сургууль гаргахаар болсон билээ.

Нийт төсөвт өртөг нь 42,3 төгрөг болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-04-13 122.201.19.99

хуучин барилгаа нураахгүй ашиглаж болж байвал тордож янзлаад байвал хөрөнгө мөнгөнд арив ай оүү

Avatar

Нэргүй 2024-04-13 103.57.94.238

сонгуульд мөнгө хэрэгтэй бн орк уу даа.

Avatar

Нэргүй 2024-04-13 202.179.3.111

Энд сургуулиудыг гаргах бодлогоо хэрэгжүүлж, шинээр барих бус суурин дээр нь хэдэн давхар машины зогсоол бариачээ. Иргэдэд үйлчлэх бодлого алга даа. Бат-Үүл байсан бол олон ажлыг иргэдийнхээ төлөө хийсэн байгаа даа.

Avatar

Зочин 2024-04-13 202.126.94.99

1. МУИС—ийн 6- р байр нураагаад юу болсон бэ?!
2. Энэ барилга нийслэлийн нураахгуй барилгуудпд орсон гэж мэргэжилтэн ярьж байсан.
3. Их сургуулийг хотоос гарч хотхоноор хегжуулэх яасан бэ?! Тевд хуучныг сэргээж, шинээр бол хотоос гаргах байсан, тэгээд ч хангалттай олон байртай,
4. Терийн сургуулиудыг цэгцлэх цаг болсон!

Avatar

Даваа 2024-04-13 66.181.180.64

шинэ санаачилгатай, зоригтой захирлууд алгаа, хотын захад цогцолбор байгуулах ажлыг эхлүүлээд нэг барууны жишигт нийцсэн аятайхан оюутны цогц хотхон байгуулах ажлыг эхлүүлэхгүй дээ, өндөр байшин бариад түгжрэлийн голомтыг нэмээд л байх юм

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.219

Хэхэ одоо сонгуулиар ийм юм яриад хэрэггүй. Нураачихсан, хоосон газар нь дахиад хий эргэж жил өнжинө, мөрийцсөн ч болно. Монголд ажил үйлс нь иргэд, хойч үеийнхээ төлөө гэж явдаггүй юм. Хэдэн бүлэг хүмүүс, мөнгөөр амьдралыг хардаг панзчидын шийдлээр л явдаг. Энэ газар юу ч болж дуучс мэднэ.

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.177.68

Nuraahgui bol 42 terbium iin tsavchaa yarigdahgui, unatstai huvilbaraar shiidjee. 1 r bair dahiad 100 jil bolohod yah ch ugui, joohon zasvaruud l hiigdene

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.219

Нурааж болно. Гол асуудал бол, өмнөх байранд үйл ажиллагаа явуулж байсан сургууль тэнхим бүрийг эргээд оруулмаар байна. Одоо яригдаж байгаа хандлагаар бол дан хуулт эрхзүй, нийгмийн сургууль шинэ байранд бараг дангаараа орох юм болчих юм. Хэрэглээний шинжлэх ухаан, байналийн ухааны сургуулиуд яах болж байна? Шинжлэх ухааны дэмжээд байгаа юм алга даа монголд.

Avatar

Зочин 2024-04-13 66.181.182.10

Байр нь томорч байхад хамт орох байлгүй дээ. Хуулийн сургуульд тийм олон оюутан байхгүй.

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.186.187

Нураасан дээрээ еер газар захдуу томоор бариад хуучин байрандаа удирдлага улдэж болно одоо барих загвар нь их хоцрогдсон онцгуй юм харагдаж бн орчин уеийн минимал шилэн хийцтэй аятайхан юм хиймээр юмдаа

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.38

20-р зуунд баригдсан жорллнг буулгах гэхээр манай иргэд ухаан алдах дөхдөг. Аргагүй шүү дээ, орос ах нарын үзэл суртал эдгээр жорлонгуудын дүр төрхтэй хамт цусанд нь, ясанд нь хадагдчихсан. Орос ах нарын атганд төмсөө базуулж байх үеийн гэгээн түүхтэй нь эдгээр байгууламжууд салшгүй холбоотой. Биеэ даан оршиж, өөрөөр сэтгэж, өөрөө өөрчилж, шинээр бүтээж болно гэх үзэл, оюун санааны дархлааг нь Орос ах нар сүнстэй нь хамт устгачихсан. Зүйрлэвэл өөдөө дээшээ гарах гэсэн үр ач нарынхаа хөлнөөс өвөө

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.38

эмээ нарынх нь гар булшнаасаа цухуйж ирээд зуураад авдаг. Хөдөлгөхгүй. "Битгий миний хүү, бид тэгэх ёсгүй. Орос ах нараас ангид сэтгэвэл зүйл дуусна. Тэр зүг рүү ширүүхэн харж ч болохгүй" хэмээн үглэнэ.

Avatar

зочин 2024-04-13 203.217.139.241

Энэ хуулийнхан үргэлж дүрэм журам зөрчил гаргаж байна. Багш нар нь л иншэж заадаг юм байна. Буулгах мэргэжлийн хяналтын бичиг нь байгаа болов уу?

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.38

43 тэрбумаар ийм суурин дээр 10 давхар орчин үеийн дизайнтай барилга барина.

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.38

Жорлонгоо буулгаад шинээр барья!

Avatar

Нэргүй 2024-04-13 103.57.93.131

хотын төвөөс их сургуулиудыг нүүлгэх төлөвлөгөө яасан бэ.

Avatar

Нэргүй 2024-04-13 217.23.3.92

Газрыг нь дуудлага худалдаагаар зараад МУИС нүүлгээчээ.Түгжрэл чинь буурна ш дээ. Нүүлгэнэ гээд тогтоол шийдвэр гаргаад байсан яасан бэ?

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2024-04-13 66.181.181.81

Bolij uz.MUIS-1-r bairiin yaavch nuraaj bolohgui tuuhen barilga mun. Er ni hotoos gargah ih surguuli ner zuulsen nyum zunduu bii.. Ulsiinhaa niisleld negch ih deed surguuligui hot gej baihgui ee. Zam tugjirlee geed hotdoo baigaa surguuliig nuulgesn uls yu l bol. Tuurga tusgaar 2224 jiliin turt estoi uls geed l bayarlaad baidag bizdee.Zugeer l har uhaanaar bodsonch Tuuhen gemeer negch barilagagui boltol nuruuh hereg baigaa yum uu?!.Danh aa

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.161.219

Хаха та нэг юм ойлгохгүй байх шиг байна. Таны мөрөөдлийн дагуу газар нь чөлөөлөгдөөд, тэрэн дээр нь 15-20 давхар байшин баригдахгүй бол хамаа алга. Хамгийн хөгийн юм нь их сургуулиуд гараад зайлаад өгч болох ч тэр чөлөөлсөн газар дээр чинь баригдсан том оффис үйлчилгээний төвүүд чинь замын хөдөлгөөнийг бүр доройтуулж байна. Зүгээр цаас харандаа бариад тооцоо хийгээд үз. Урьд нь 100 хүн ажиллдаг, 500 оюутан эргэлддэг байсан газар 200 хүн ажилладаг, 1000 хүн эргэлддэг газар болчихоор хөдөлгөөн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж