МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

МУИС I байрыг нураахгүйгээр III байрыг 42,3 тэрбумаар шинэчилнэ

Монгол Улсын их сургуулийн хичээлийн III дугаар байрыг өнгөрсөн 2023 оны намраас эхлэн нурааж, шинэчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан цахим орчинд тус сургуулийн I дүгээр байрыг нураах болсон талаар мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад I байрыг нураахгүй бөгөөд зөвхөн III байрыг нурааж, шинэчилж байгаа тухай мэдээллээ. Тус сургуулийн нэгдүгээр байр нь соёлын өвд бүртгэлтэй учраас нураах эрх зүйн үндэслэл байхгүй аж. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол 2022 оны есдүгээр сард болж байжээ.

Эргэн сануулбал,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн.

Хичээлийн III  дугаар байрын барилга ирэх 2025 онд ашиглалтад орох бөгөөд нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдах юм. Ингэхдээ, А блокын санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокын санхүүжилтийг тус сургууль гаргахаар болсон билээ.

Нийт төсөвт өртөг нь 42,3 төгрөг болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж