Нийгмийн сүлжээнд насанд хүрээгүй хүүхдийг улс төрийн нөлөө бүхий хүн хүчиндэж, улмаар тус хэргийг хууль хяналтын байгууллага нийтэд мэдээлж, хариуцлага тооцохгүй хаасан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас дараах мэдээллийг өглөө.
Тодруулбал, цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй, шалгагдсан тохиолдол байхгүй гэв.
УЕПГ-аас өгсөн мэдээллээр 14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлсэн хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан гэдэг нь худал. Ийм мэдээлэл мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй гэх хариултыг өгсөн юм.
Иргэд олон нийтийн цахим хуудаст гарч байгаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эх сурвалжаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагаас зөвлөлөө.