Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Туркийн  Анталья хотын захад байрлах амралтын газарт  дүүжин тээврийн бүхээг эвдэрсэн шонг мөргөж, шал нь цөмөрсний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртжээ. Мөн 200 орчим хүн ослын улмаас агаарт гацсан байна. Анталья хотын дарга Мухиттин Бочек Баасан гаригийн орой  мэдэгдэл хийж, бусад дүүжин тээврийн бүхээгт гацсан 184 хүнийг аврахын тулд шөнийн дурантай нисдэг тэрэгнүүд ашиглаж байгаа гэв.
Цөмөрсөн шал нь   хад чулуулаг газарт унасан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэв. Осол гарсан бүхээгт байсан долоон хүний зургаа нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Ослын газарт 110 орчим гишүүнтэй  яаралтай тусламжийн баг  болон мэргэжлийн уулчид ажиллаж, туслалцаа үзүүлж байна. Одоогийн байдлаар агаар дээр гацсан хүмүүсээс 44-г нь аварч чадсан.
Сарису-Тунектепэ амралтын газрын сайт дээр мэдээлснээр, нийт 36 дүүжин тээвэртэй ба кабин тус бүр зургаан хүний багтаамжтай юм.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-13 43.228.130.188

103.57.94.238 дугаартай хүн бол Дүүжин тээврийн санаачлагч гүйцэтгэгч түүнээс ашиг олохоор бэлтгэгдэж байгаа нөхөр мөн байх… Францад дүүжин тээврээр Нийтийн тээвр хийдэг газрыг хэлээч худалчаа_ Дүүжинг улс орнууд дандаа богино аялал жуулчллын бизнест ашигладаг ….Та нар дундаас нь мөнгө хусах гээд төрд Төсөл шахаж байгаа

Avatar

Нэргүй 2024-04-13 66.181.181.180

Манайд энэ явдаг тун удахгүй тохиолдох бооно

Avatar

Нэргүй 2024-04-13 103.57.94.238

Манай нийтийн тээврийн нэг хэсэг болоод байж байг. аяндаа харагдана. энэ осол нийтийн дүүжин тээврийнх биш. дэлхийн олон оронд одоо нийтийн тээвэрт хэрэглэж бн. францууд биднээс тэнэг үү монгол орк уудаа.

Avatar

Нэргүй 2024-04-13 202.126.88.169

"Агаар дээр" ??? Агаар дор ??

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-13 66.181.177.48

Монгол шиг маш их салхи шуургатай газар энэ дүжин тээвэр гээч юм огт зохихгуй. Хотын удирдлага хүний амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж, энэ их өндөр өртөгтэй тэгээд бас аюултай төслийг зүтгүүлээд байдаг нь ямар учиртай юм. Иргэдээс санал авах хэрэгтэй.

Avatar

ИРГЭН 2024-04-13 66.181.190.19

Энэ дүүжин тээвэр манай эрс тэс уур амьсгалтай оронд тохирох унаа бишээ? цөөхөн монголчуудынхаа амь насаар тоглож болохгүй . Тэрний оронд дэд бүтцээ сайжруулж, давхар зам их хэрэгтэй баймаар юм. Мөн дагуул хот болон, хотын төвлөрлийг сааруулах хэрэгтэй.Замаа засаж сайжруулах. Өнөөдөрийн түр зуурийн асуудал бишээ, алс ирээдүйгээ бодож төлөвлөх нь зүйтэй болуу даа.

Avatar

Нэргүй 2024-04-13 99.63.202.111

YARMAGIIN HEDEN DONHOISON ARKHICHIN HULDOJ UHEH YUM BAINA DAA

Avatar

зочин 2024-04-13 66.181.191.42

Өвлийн хүйтэнд тросс нь тасраад хэдэн хүн бяц үсрээд ашиглахаа болих байхаа.

Avatar

Лавлаа 2024-04-13 202.126.91.176

Дүүжин тээвэр ТҮГЖРЭЛ бууруулана гэдэгт итгэл төрөх гүйл байгаа даа Мэдээлэлээр том тоонууд оруулаад л байна МЭДЭХГҮЙ юм аа Мэргэжилтэн инжинерүүд маань сайн л судлаж байгаа байлгүй

Avatar

Нэргүй 2024-04-13 203.169.50.253

MNAIH YAH BOL VANGA HEKEED OGOOCH

Avatar

Зочин 2024-04-13 66.181.179.66

манай дүүжин тээвэр нэрээр мөнгө идэх гэж улайран зүтгээд байгаа улс харж байгаа байх даа, самарсайхан, нямбаатар нарт уншуулж,үзүүлмээр юм, туркууд аюулгүй ашиглаж чадахгүй байгаа юмыг манайхан яг чадаж харагдаа ч

Avatar

Зочин 2024-04-13 202.179.21.195

Манайд дүүжин тээвэр хийвэл үүнээс долоон дор юм болно доо. Хүчтэй шороон шуурга, салхитай тэгээд дээр нь хүйтэн цас мөс гээд дүүжин тээвэр тохирохоор байгаа биз. Манайхны хөөрцөглөөд байгаа дүүжин тээврийг халуун дулаан зөөлөн цаг агаартай, намуун салхитай улс оронд хязгаарлагдмал хүрээнд зөвхөн аялал жуулчны тансаг орчинд хэрэглэдэг төхөөрөмж юм.
Гэтэл манай тэнэгүүд зорчигч зөөгөөд, түгжрэл бууруулна гээд хөөрөөд байх. Яалтай ч билээ.

Avatar

Нэргүй 2024-04-13 103.57.94.247

zugeeree. mashin zam deer ene baitugai osol garch l baidag shuudee

Avatar

Нэргүй 2024-04-13 203.169.50.253

TER BOL USREED 2 HUNII ASUUDAL. 200 HUN GEED BN DAA

Avatar

21 2024-04-13 202.131.225.197

MONGOLD YAG INGEED URGUUD AVAKH ZUIL BAIGAA YU GAL KOMANDIIN MASHINUUD TUUL RUU ORJ BOLOHUU

Avatar

Нэргүй 2024-04-13 139.5.218.10

Энэ дүүжлүүрээ үнэхээр болж бүтнэ гэж бодож бгаа бол хариуцлагатай хандаж , осол аюулаас аврах риск и ажлыг Онцгой Байдлын гэх маш бүтэлгүй дампуу маш тарган гахай дарга нартай энэ гал командийнханд найдахгүйгээр… тусд нь шат олс сайтай авирах аврах алба байгуулж, камераар байнга хараад сууж бдг болгомоор бгаа юм? Тэгэхгүй бол дуудлага өгөхөд ОБ гэгч энэ ГК -ийнхан аягүй цагийн дараа давхиж ирээд нэг бас нэг гал сөнөөгчөө унагаж алаад альчгүй юм болгож хаяад явна.

Avatar

Нэргүй 2024-04-13 203.169.50.253

MORTOI MONGOL BOLOH N HAMGIIN HYAMD ZOV SHIIDEL BOLOI

Avatar

зочин 2024-04-13 202.126.90.249

манайд бол салхинд савлаад их л хэцүү явах байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж