Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Турк: Дүүжин тээвэр агаар дээр эвдэрсний улмаас 200 хүн гацсан

Туркийн  Анталья хотын захад байрлах амралтын газарт  дүүжин тээврийн бүхээг эвдэрсэн шонг мөргөж, шал нь цөмөрсний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртжээ. Мөн 200 орчим хүн ослын улмаас агаарт гацсан байна. Анталья хотын дарга Мухиттин Бочек Баасан гаригийн орой  мэдэгдэл хийж, бусад дүүжин тээврийн бүхээгт гацсан 184 хүнийг аврахын тулд шөнийн дурантай нисдэг тэрэгнүүд ашиглаж байгаа гэв.
Цөмөрсөн шал нь   хад чулуулаг газарт унасан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдэв. Осол гарсан бүхээгт байсан долоон хүний зургаа нь хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Ослын газарт 110 орчим гишүүнтэй  яаралтай тусламжийн баг  болон мэргэжлийн уулчид ажиллаж, туслалцаа үзүүлж байна. Одоогийн байдлаар агаар дээр гацсан хүмүүсээс 44-г нь аварч чадсан.
Сарису-Тунектепэ амралтын газрын сайт дээр мэдээлснээр, нийт 36 дүүжин тээвэртэй ба кабин тус бүр зургаан хүний багтаамжтай юм.

Эх сурвалж: Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж