Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож, өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч хаврын ганц цаснаар хариугүй нурж оочсон. Албаны хүмүүс нь байгалийн шалгарлыг даваагүй нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой гэсэн бол Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар авто замыг барихад технологийн алдаа гарчээ.
Замын ажил үргэлжилж байх хугацаанд 300 гаруй зорчигч осолдож, амь насаа алдсан. Эрдэнэт хүний амиар тогтохгүй олон хүний эд хөрөнгө, эрүүл мэнд, улсын төсвийн хөрөнгө оруулалт тус замын бүтээн байгуулалтад шингэсэн.
Гэлээ ч муу нэртэй, хар данстай дархлагдсан "Дарханы зам"-ын бүтээн байгуулалт дордоно уу гэхээс дээшилж байгаа амжилт ажиглагдахгүй хэвээр. Ганц хаврын шар усны үерт цөмөрч байгаа замын хэсэг гай таарч газар хөдлөлт, байгалийн бусад давагдашгүй хүчин зүйл тохиолдвол яах вэ?
Хамгийн хачирхалтай нь төслийн нэгжээс эхлээд хариуцсан яамд нь халгаадаггүй долоон жил үргэлжилсэн замын бүтээн байгуулалтад тоочих алдаа их ч тууз хайчлах шалтгаан ч байв.
Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар. Халтайтлаа зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан ч хариугүй нурсан замдаа очиж хамгаалах тайлбар олж ядсан нь саяхан. Дарханы замаар инээгээд алхах өдөр ирнэ хэмээн сүржин мэдэгдэж байсан тэрбээр өнөөдөр замынхаа сүр бараанд дарагдаад хэсэгтээ л сураг тасрах биз. Замын бүтээн байгуулалт, төсөв, гүйцэтгэгчтэй холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.
ХАРИУЦСАН САЙД НАРЫН ХАР ТОЛГОЙ "ИЧИГ, ИЧИГ"
Зургаан жилийн хугацаанд 204-хөн км зам тавьж чадахгүй, таван ч сайдын нүүр үзсэн энэхүү зам эрх баригчдын ажлыг хэнээр ч хэлүүлэлтгүй хэлээд өгнө. Дөрвөн ч сайд хар толгойгоороо хариуцаарах үүрэг хүлээсэн Дарханы зам зургаан жил болоход ашиглалтад орсонгүй. Ердөө 204 км замыг зургаан жилд барьж дуусгаагүйгээр энэ зам дэлхийд рекорд эвдэхэд ойрхон байгаа.
Нэгэн цагт хариуцаж ажиллаж байсан сайдын эрх мэдэлтнүүд одоо ичих цаг нь болсон гэдгийг ч иргэд хэлж байга юм.
Дарханы замд хотын төвийн замуудыг засч байсан шиг данхтай засвар л дутаад байгаа бололтой. Замын ажилчид данх, хүрз, бусад хэрэгтэй материалуудаа барьж хөлөөрөө алхаж засвараа хийвэл эрх биш хаана нь эвдрэл үүсэх эрсдэлтэй нь цөмөрөхөөс нь өмнө олдох биз.
Жилээс жилд шүүмжлэл дагуулж, асуудал үүсгэдэг алдарт замыг авачих аавын хүү, ээжийн охин хаа нэг газар байгаа бизээ…
Холбоотой мэдээ