1072: Хувьцааны ногдол ашгийг шилжүүлж дуусах хугацаа гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

1072: Хувьцааны ногдол ашгийг шилжүүлж дуусах хугацаа гэж байхгүй

1072: Хувьцааны ногдол ашгийг шилжүүлж дуусах хугацаа гэж байхгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг өнгөрсөн долоо хоногоос /2024.04.04/ арилжааны банкууд иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн.

Гэвч зарим хүн мэдээлэл зөрүүтэй, дансаа холбоогүйгээс хувьцааны ногдол ашиг нь ороогүй байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд хуралдаад 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртээнэ гэдгээ мэдэгдсэн.

Хуулиараа ногдол ашиг тараахын өмнө  Үндэсний аудитын газар тус компанийн санхүүгийн тайланг хянадаг. Санхүүгийн тайлан аудитлагдаж, эцэслэн баталгаажсан тул ийнхүү иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг шилжүүлж эхэлсэн.

Сануулахад, тус компани нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг  ногдол ашиг хэлбэрээр олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Харин 2023 оны тухайд 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн өгсөн мэдээллээр хувьцааны ногдол ашгийг шилжүүлэх явц үргэлжилж байна.

Шилжүүлэг хаах сүүлийн хугацаа гэж байхгүй учир иргэд брокерын компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж данс, холбогдох бусад мэдээллээ шалгуулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж