Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад үргэлжилсэн мөргөлдөөн, хууль эрх зүйн болон халамжийн тогтолцоо сул, үг хэлэх эрхийг боож байгаа энэ үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэж байна гэж нутгийн иргэд болон тусламжийн байгууллагууд мэдэгдэв. НҮБ -т мэдэгдсэн хэргүүдийн дагуу 2020 оноос хойш бэлгийн хүчирхийлэлийн тоо 9,200 орчим бүртгэгдсэнээс 25,500 болж өссөн байна.Гэвч тус улсад олон улсын санхүүжилт буурч, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хамгийн бага туслалцаа авсан.
НҮБ-ын мэдээлснээр 14 сая орчим ам.долларын хүмүүнлэгийн тусламжаас 15 хүрэхгүй хувь нь хүчирхийллээс хамгаалах салбарт очжээ.
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад 2013 онд лалын шашинт босогчид засгийн эрхийг булаан авч, ерөнхийлөгчийг албан тушаалаас нь албадан буулгаснаас хойш мөргөлдөөн үргэлжилж байна. Энхийн хэлэлцээр 2019 онд байгуулсан ч 14 зэвсэгт бүлэглэлийн зургаа нь гэрээнээс гарсан. НҮБ-ын энхийг сахиулах төлөөлөгч нар, Вагнер болон Руандагийн цэргүүд босогчдыг дарахын тулд газар дээр нь ажиллаж байгаа юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг гол байгууллагуудын нэг болох "Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээгээ өргөжүүлснээр өвчтнүүдийн тоо нэмэгдэж байгааг онцолжээ.
Түүнчлэн энхийг сахиулагч болон хөлсний цэргүүд жендэрт суурилсан хүчирхийлэл үйлддэг байж магадгүй гэж “AP” агентлаг нийтэлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард ажилтнуудаа бэлгийн хүчирхийлэлийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл хүлээн аваагүй гэж хэвлэлийн төлөөлөгч Владимир Монтейро мэдэгдсэн. НҮБ ийм мэдэгдлийг нухацтай авч үзэж байгааг онцолжээ.НҮБ-ын энхийг сахиулагчид Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон бусад газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдтэй удаан хугацааны турш тулгарч ирсэн. Гурван жилийн өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга бэлгийн хүчирхийллийн талаар найдвартай нотлох баримт ил болсны дараа НҮБ-ын Габон дахь энхийг сахиулах багийг бүхэлд нь нэн даруй эх оронд нь буцаахыг тушаасан байдаг.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ