Кени улсад үерээс болж 15 мянган хүн дүрвэж байна

Кени улсад үерээс болж 15 мянган хүн дүрвэж байна

Кени улсад үерээс болж 15 мянган хүн дүрвэж байна

Кени улсад хүчтэй аадар бороо орсны улмаас үерлэж, хамгийн багадаа 13 хүн амиа алдан, 15 мянга орчим хүн орон гэрээсээ дүрвэсэн байна. Энэ талаар НҮБ мэдэгдсэн ба цаг уурчид зургаадугаар сар хүртэл хүчтэй бороо орно гэж анхааруулжээ.  Кенийн Улаан загалмайн нийгэмлэгээс  20 мянга орчим хүн байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн гэж мэдэгдэв.  НҮБ болон Улаан загалмай нийгэмлэгийн гаргасан тайланд гуравдугаар сарын дунд үеэс эхлэн нойтон улирал эхэлсэн ба  улс даяар орсон аадар бороо, үерийн улмаас 15 мянга гаруй  хүнийг  нүүлгэн шилжүүлсэн гэсэн тооцоо багтсан байна.

Зүүн Африкийн тус улсад олон жилийн турш нуурын бүс нутаг, гол мөрний урсацын доод хэсэгт голдуу үер буудаг байсан ба  олон мянган хүн амиа алдсан. Улаан загалмайн нийгэмлэгээс "AP"  агентлагт мэдээлснээр, Мягмар гаригт  51  Кенийн хойд хэсгийн Гарисса зам зэрэг таван гол зам үерт автагдаж 51 зорчигчтой автобус урсчээ. Бүх зорчигчийг аварч яадсан. Кенийн гамшгаас хамгаалах агентлаг Тана голын эрэг дагуух Ламу, Тана гол, Гарисса мужийн оршин суугчдад үерийн аюулаас сэрэмжлүүлэв. Мөн оршин суугчдыг өндөр газар руу нүүхийг уриалсан.

 

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж