Төв номын сангийн шинэ, хуучин байр ирэх сарын 1-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

Төв номын сангийн шинэ, хуучин байр ирэх сарын 1-нд нээнэ

Төв номын сангийн шинэ, хуучин байр ирэх сарын 1-нд нээнэ
Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож энэ жил Улсын комисст хүлээн авсан. Төв номын сангийн шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Номын сангийн шинэ болон одоогийн байрнууд түр хугацаанд уншлагын танхимаа хаагаад буй. Учир нь номын сан хөмрөгүүдийг хоёр байранд хувааж, тавдугаар сарын 1-нээс уншлагын танхимуудыг нээх аж.
Номын сан хөмрөгийг нүүлгэх ажлыг өнгөрсөн долоо хоног /2024.04.03/ эхлүүлсэн. Нийт найман хоног нүүлгэлт хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр дуусчээ.
Нүүлгэлтийг төв номын сангийн ажилчид, ахлагчид хариуцаж байгаа бөгөөд номын сан хөмрөг арвин баялаг учир олон хоног зарцуулах юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж