Гражуудыг албадан буулгахад гомдол хүлээж авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.13-нд нийтлэгдсэн

Гражуудыг албадан буулгахад гомдол хүлээж авахгүй гэв

Гражуудыг албадан буулгахад гомдол хүлээж авахгүй гэв

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаатай холбоотой мэдээлэл өглөө. Тодруулбал, энэ онд 121 байршилд 1500 граж буулгахаар төлөвлөсөн байна.

Ингэхдээ мөн 15 мянга орчим метр хашаа, хайс буулгана гэсэн юм.

Мөн зам талбайг чөлөөлсөн байршилд дахин газар олгохгүй бөгөөд зөвхөн нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглана гэдгээ онцоллоо. Газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэх хуудсыг зөвшөөрөлгүй обьекттой бүх байршилд хүргүүлсэн бөгөөд 2023-2024 онд удаа дараа тавьсан шаардлага биелүүлээгүй иргэдийн гражийг шууд албадан буулгаж байгаа аж.

Зөвхөн Чингэлтэй дүүрэгт энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 граж, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Нийтийн эзэмшлийн талбайд тохижилтыг шууд хийхгүй бөгөөд зай талбайд зураг төслийн дагуу тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Мэдэгдэл өгч, удаа дараа сануулсан газруудад граж буулгахад гомдол санал авахгүй гэдгийг мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж