Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна.

Өнгөрсөн 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.

Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.

Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна.

2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж , сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгосон. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Хамгийн шилдэг боловсон хүчин багш байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.

Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав. Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2024-04-12 59.153.113.202

Сууж байгаа хүмүүсийн царай яг ХОЙД СОЛОНГОСын иргэд шиг удирдагчаа харж байгаа царай. ХОХЬ ЧИНЬ

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.115.138

өөр шигээ мал болгох нь үү

Avatar

Pp 2024-04-12 202.126.91.142

Harvard ywuulaad

Avatar

Зочин 2024-04-12 59.153.114.203

Автобусны жолоочоос бага цалин авахаар ямар багш байх вэ дэ. ийм тэнэг хүмүүс дээр гарахаар

Avatar

Мөнх 2024-04-12 66.181.183.250

Багш нар хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдэг бол туйлшрал. Хэзээ ч, хаана ч ийм юм бхгүй. Харин хүн бүр хариуцсан ажлаа л шаардлагын түвшинд хийдэг бхйх нь чухал. Энд л манай алдаа, доголдол дутагдал оршиж бгаа.

Avatar

Зочин 2024-04-12 202.126.91.142

одоогийн багш нар бол хээл хахуул идэж уухаа зөөлөгсөн хүүхдийн төлөө гэсэн сэтгэлгүй юмнуудл бна

Avatar

Зочин 2024-04-12 66.181.189.20

Одоогийн монголын багш нар бол хээл хахуул шан харамж авлига харсан өлөн бөөснүүд болсон.

Avatar

Зочин 2024-04-12 103.10.22.92

хүзүү эбэг бодвол чадварлаг залуу юм хийсэн хүний хилийн чаагаас занаад хөрөнгөө нэмээд суушаагүй л байх хараалын үг шигээ ерөөж сур…

Avatar

Зочин 2024-04-12 103.10.22.92

сүүлийн 4н жилд их зүйл хийсэн 30н жил самаруулснаа бодвол ч урагшлсан юм бна бна…

Avatar

Хулгайч монгол 2024-04-12 43.242.243.179

сайхан хошгируулах юмаа нөгөөдүүл нь ч хошгирч ханахгүй гуйлгачин царайлаад л

Avatar

COCOPMAA 2024-04-12 75.190.35.176

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өөрөө боловсрол мэдлэг тааруу болохоор

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.180.174

Энэ муу Данх улам л тэнэгээ гайхуулаад байх боллоо ! Нам нь татаж аваасай, хөөе. Хулгай, луйвартай тэмцэх нь үү гэсэн чинь шал худлаа юм бна, ямар ч үр дүн гарсангүй ш дээ !!!

Avatar

Зочин 2024-04-12 59.153.112.158

Хамгийн гол арга хэмжээ бол багшийн престижийг өсгөх явдал юмаа. 10-аас дээш жил ажилласан багшийг төрийн жинхэнэ албан хаагч болгох хэрэгтэй юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаасхалдаггүй байх, тэтгэвэр нь арай өндөр байх зэрэг хөнгөлөлтүүдийг бий болгох хэрэгтэй. Мэдээж хууль зөрчиж болохгүй. Хууль зөрчсөн бол тэр эрх нь байхгүй болдог байна. Цалин мэдээж өндөр байх хэрэгтэй, шүүгчдээс доргүй байх ёстой. Шүүгчдийн цалинг ер нь бууруулчихвал яасан юм бэ. Авлигаалавна биз. Тэртэ тэргүй авдаг

Avatar

Нэргүй 2024-04-12 103.168.34.13

МБИС аас

Avatar

Нэргүй 2024-04-12 103.168.34.13

МУИЯС аас монголын сор хүмүүс төрөн гарч байсан. Одоо ч бас сайхан залуус тэндээс төрж байна. Олон жил ажилласан багш нарыг нь гадаадад сайн сургалтанд улс сургаж шинэ технологи эрдэм сургахгүй бол чадалтай сайн багш нар тогтохгүй болж. Автобусны жолооч сайн цалин авах нь сайн хэрэг, сөйх багшаас Монголын сайн ирээдүй төрнө, их дээл сургуулийн ахмад багш хараа эхлээд харж үз

Avatar

Нэргүй 2024-04-12 202.126.89.243

энэ фсда шааж дуусахгүй нь ээ. зайлуулах юмсан

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.190.129

ш****г данх шаасаар л явна уу

Avatar

Зочин 2024-04-12 103.212.119.216

одоо багш нарт хайр зарлаад бна уу сонгуулийн шоу шүү

Avatar

Хөрсөн дээрээ бууж нэг харчихаад нисээсэй 2024-04-12 202.131.254.138

Багш мэргэжлийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь алдагдуулсан гар даа. Өөрөө боловсрол мэдлэг тааруу болохоор … магтаад бгаам байх даа. МУБИС-ийг төгсөгчид жинхэнэ будаа бдагийн байна лээ.

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-04-12 202.21.110.94

ЧИ ӨӨРӨӨ ШАР БУДАА ШҮҮ…. МАЛААНТРАА ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж