Клотти гэдэс эвгүйрхсэнээс болж Пакьянууд ялагдсан гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Клотти гэдэс эвгүйрхсэнээс болж Пакьянууд ялагдсан гэнэ

Жошуа Клотти өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон тоглолтод шөнөжин гэдэс эвгүйрхэн нойр муутай хоносноос болж ялагдах шалтгаан болсон гэж мэдэгджээ.
IBF-ийн хагас дунд жингийн экс дэлхийн аварга Жошуа Клотти Мэнни Пакьянтой хийсэн тоглолтын өмнөх орой жингээ үзээд боломжийн мэт санагдахаар нь амтлагч ихтэй Ганийн үндэсний хоол иджээ. Үүнээс нэг их удалгүй тэр жорлон руу жороолж эхэлсэн байна. Шөнө дөрвөн удаа, өглөө гурван удаа, тулааны өмнө хувцас солих өрөөнөөс гарч бас гурван удаа бие засч байжээ. Тоглолтын дараа түүний нутаг нэгтэн домогт боксчин Азума Нельсон, Клотти болон түүний дасгалжуулагч хоёрыг тулааны зөв төлөвлөгөө гаргаагүй байсан тул хожигдсон гэж буруутгажээ.  Үүний хариуд экс аварга "Боксын холбооны техникийн захирал Азума тулааны өмнө над руу ярьж амжилт хүсэн зөвлөгөө өгөхийн оронд тулааны дараа шүүмжилнэ гэдэг бол… надад түүний бодол санаа огтхон ч сонин биш байна" гэж ундууцсан байна. Клотти 12 раундыг тэвчиж өнгөрөөсөн боловч тооны илт зөрөөгөөр өрсөлдөгчдөө хожигдсон аж.
Тэр 2008 онд дунд жингийн хэд хэдэн холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан Заб Жудаг ялж IBF-ийн  холбооны хагас дунд жингийн аварга болж байсан юм.
                                                                                                                        Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж