Б.Пүрэвдорж: Амьдрал мэдэхгүй сайдууд худлаа ярихаа болиорой

Б.Пүрэвдорж: Амьдрал мэдэхгүй сайдууд худлаа ярихаа болиорой

Б.Пүрэвдорж: Амьдрал мэдэхгүй сайдууд худлаа ярихаа болиорой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.12/ нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын сайд нарыг худлаа ярихгүй байхыг сануулав.

Энэ тухай тэрбээр “Хоёр сайд малчны хотноос нэг сая төгрөгөөр үхэр гараад Улаанбаатар хотод 5 сая болж зарагддаг гэж хоёр сайд худлаа ярихаа боль. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Та нарын санал авах гээд байгаа баруун аймгийн үхэр дунджаар гулууз нь 120 кг татдаг. “Хүчит шохор” зах дээр нэг кг үхрийн мах 16 мянган төгрөгөөр зарагддаг. Үхэр дээд тал нь 1,8 сая төгрөг болж байгаа. Амьдрал мэдэхгүй нөхдүүд худлаа ярихаа болиорой.

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлж болох байсан. Та бүхэн найман жил засаглахдаа нэг ч үйлдвэр бариагүй. Дарханд аж үйлдвэрийн парк барих гэж оролдсон  чадаагүй. Эцэстээ Эмээлтэд аж үйлдвэрийн парк барина гэж ярьсан ч бас л чадаагүй. Шон ч босгоогүй” гэж шүүмжлэв.

Засгийн газраас өчигдөр /2024.04.11/ Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг яаралтай горимоор мэдүүлсэн тул УИХ-аар өнөөдрөөс хэлэлцэж эхэлсэн.

Хуулийн төсөлд заасан зохицуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын зүгээс малчны хотонд байгаа үхэр 1 сая төгрөгийн үнэ хүрч байхад ченжүүд авч ирээд Улаанбаатар хотод махыг нь зарахад 5 сая төгрөгт хүрдэг гэснийг Б.Пүрэвдорж гишүүн ийн үгүйсгэв.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-12 124.158.106.247

ПҮҮДОРЖОО ЧИ АМЬДРАЛ МЭДЭЭД ХОВДЫХОНД ХАВИРГА МӨЛЖҮҮЛЭЭД СОНГОГДООД БАЙНА УУ? ЗАЙЛААРАА ЧИ

Avatar

зочин 2024-04-12 66.181.160.86

Үнэн шдээ… Малчид , УБ 5 сая хүрдэг үхрийг 1 саяаар өглөө юу?.. Харагдаач !!!…10 сая л гэж солиорноо …

Avatar

Нэргүй 2024-04-12 202.9.40.98

Юм болгоныг бид чадна гэж ярьцгаах юм. Шүүмжлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүсийн нэг нь Пүрэвдорж. Олигтой ч хууль баталсан юм байхгүй. Худлаа л сүржигнэнэ. Ярьж шүүмжлэх амархан. Харин хийх хэцүүг Ховдынхон ойлгох хэрэгтэй.

Avatar

Мартахгүй 2024-04-12 59.153.115.24

Харин Пүрэвдорж гишүүн ард түмний эрх ашигийг хамгаалж байгаа сөрөг хүчин.Тэтгэвэрийг5 жилийн дундажаар боддог болгосон доо.Харин эсэргүүцэгч Г.Занданшатар

Avatar

Нэргүй 2024-04-12 103.57.94.247

Purevdorj shig nisej uzsen Hun baigaamuu

Avatar

дорж 2024-04-12 66.181.185.139

Пүрэвдоржоо нэг үхэрээс дундачаар мах хэдэн кг гэдэс дотор хэдэн кг гардаг 4 шийрээр нь стужен хийхэд хир үнэ хүрдэг арьс шир нь ямар знэтэйг хотын лангуун дээр үхрийн мах хэдэн кг байгааг судлаад дараа нь хуцаач

Avatar

Иргэн 2024-04-12 66.181.178.231

Яаая нээг л их амьдрал мэддэг хүн гараад ирлээ гэнэ. Нохойн баас өөрийнхөө амьдралыг ч мэддэг юмуу даа хөөрхий.

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.112.162

ху ж аа ааа

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.112.162

махны үйлдвэрүүдээ х***а нарын гараас авахаа л бодмоор юм эд нар дэмий маргалдаж байхаар иргэдэд шууд сайнаар тусахаар бодлого явуулах хэрэгтэй байна

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-12 66.181.177.48

Малчид өөсрдөө ярьж байна. Ченжууд малчдын гар дээрээс нь малын махыг 1 кг-ыг нь 3,000-4,000 төгрөгөөр авч байна гэж. Энэ мах зах дээр ямар үнээр зарагдаж байгааг хүмүүс мэднэ. Малчдын санал бол ченжуудэд арга буюу зардаг үнээс арай дээгүүр үнээр улсад зармаар байна гээд байгаа юм.1990 оноос өмнө малчдаас махыг шууд худалдаж авдаг агентууд байсан. Түүнийг сэргээмээр байна гэж байна. Пүрэвдорж гишүүн бол өөрөө ёстой худлаа юм ярьдаг, угаасаа бүх юмыг хараад хардаг шүүмлэлхийн дон туссан н**ш.

Avatar

Нэргүй 2024-04-12 103.111.68.3

хээ, МАЛЧИД МААНЬ тэгээд яагаад биднийг ганц идэшний мах авахаар очих үед өөдөөс хотын үнэнээс илүү үнэ хэлээд байдаг юм бол оо?

Avatar

Badmaa 2024-04-12 75.190.35.176

Tiimee Unen shuu
Zarim ni aria denduu talkhii une medehgui Mahnii une medehgui baigaa shuu
Purebdorjiin heldeg unen shuu

Avatar

zochin 2024-04-12 76.130.42.82

Chinii yaridag yum neg iimerhuu,enenees tsaash setgeh chadvargui,uher mal yariad

Avatar

Нэргүй 2024-04-12 103.57.92.148

хадаас хадаж үзээгүй

Avatar

Нэргүй 2024-04-12 139.5.219.209

ЭНЭ УИХ ИЙН ГИШҮҮД ГЭХ ХҮМҮҮС МОНГОЛД ХЭЗЭЭ ИРСЭН ЮМ БОЛ. ҮХЭРИЙН ЖИН ЭНЭ ТЭР ИХ СОНИРХОЛТОЙ БАЙХ ШИГ БАЙНАА.

Avatar

Нэргүй 2024-04-12 202.55.188.115

315кг-тай шахсан үхэр 4,5 сая хүрдэг.

Avatar

Нэргүй 2024-04-12 5.64.145.39

тэр болгон шахаад 300 кг хүргээд байхгүй л дээ 200 давсан гулууз одоо ховордоод байгаа . тооцоогүй ярьсан сайд нарын дэгс яриаг заавал үнэн болгох гээд барамжаатай ярьсан нэгнийг намаас нь ч юмуу хот хөдөөнөөс нь ч юм уу хамаатуулан өөнтөглөж хэрүүл болгодогоо болимоор байна аа ! үнэн үг хэлэлцэж алдаа оноогоо бодитойгоор цэгнэж хамтдаа эв нэгдэлтэйгээр хөгжмөөр байна

Avatar

зочин 2024-04-12 66.181.160.86

315 болтол шахсан үхрээ 1 саяаар зархуу !!!

Avatar

Нэргүй 2024-04-12 103.168.34.126

архичин пүрэвдорж баруун аймгийн бярууны гулууз жигнэж үзсэн юм уу …

Avatar

Нэргүй 2024-04-12 188.162.254.83

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.186.138

Амьдрал мэддэг УИХ-ын цорын ганц гишүүн гэнэлээ.

Avatar

ажиглагч 2024-04-12 202.9.41.8

Энэ хүн замын хөдөлгөөний зөрчлийн 800 мян төгрөгөө төлөхгүй явж байгаад осол хийгээд тэр нь илэрсэн. Тэгэхээр шударга, гишүүн байх ёс суртхуунтай хүн мөн үү?

Avatar

Зочин 2024-04-12 139.5.216.27

ПҮРЭВДОРЖ БАС ХУДЛАА ЯРЬЖЭЭ. БИ ХҮЧИТ ШОНХОР ЗАХААС ЖИЛ БҮР ҮХРИЙН МАХ АВДАГ.БЯРУУНЫ ГУЛУУЗ 100-115 КГ, ЭР ШҮДЛЭНГИЙН ГУЛУУЗ 115-125 КГ, ХЯЗААЛАН ГУНА, ГУНЖНЫ ГУЛУУЗ 125-145 КГ ОРЧИМ БАЙДАГ ЮМ.БҮДҮҮН ЭР ҮХЭР, СУВАЙ ҮНЭЭНИЙ ГУЛУУЗ ТАРГАН ТУРАНХАЙГААСАА ХАМААРААД 200 КГ ОРЧИМ ЭРГЭЛДЭНЭ.ГЭХДЭЭ БАГА ҮХРИЙН МАХ ГОЛДУУ ХӨДӨӨНӨӨС ИРДЭГ ЮМ.1 КГ ҮХРИЙН МАХ 8800-9000 ТӨГРӨГӨӨР АВДАГ ЮМ.ЭНЭ БОЛ ИДЭШНИЙ ҮЕИЙН ҮНЭ.ОДОО БОЛ ҮНЭ НЬ ӨССӨН БАЙГАА. ЭНДЭЭС НЭГ ҮХРИЙН ГУЛУУЗНЫ ҮНИЙГ АМАРХАН БОДЧИХНО

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.177.144

Үхсэн сайд нэртэй топ хулгайчууд олон байна

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-04-12 202.21.110.94

ЧИ ИХ ХУРАЛД ГАРНА ГЭЖ МӨРӨӨДӨӨД Ч ДАХИН БҮТЭХГҮЙ…………..

Avatar

Иргэн 2024-04-12 66.181.184.84

Энэ нөхдрийн амьрал мэддэг гэж юу байхав худал ярьж өөрийгөө рекламдахаас цаашгүйт нөхөр

Avatar

Нэргүй 2024-04-12 202.21.113.50

g***

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж