АТГ: Сүхбаатарын Засаг дарга УИХ-ын гишүүнд давуу байдал бий болгосон

АТГ: Сүхбаатарын Засаг дарга УИХ-ын гишүүнд давуу байдал бий болгосон

АТГ: Сүхбаатарын Засаг дарга УИХ-ын гишүүнд давуу байдал бий болгосон

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2024.04.12/ мэдээлэл хийлээ.


АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн удирдлагуудтай холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс удаа дараа тодруулга авах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг харгалзан прокурорын байгууллагаас холбогдох мэдээллийг өгөх зөвшөөрлийг хүссэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон аймгийн холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгасан.

Шалгалтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6700 м.кв болон 1359 м.кв хэмжээтэй  хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж, зориулалтыг нь өөрчилж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.

Мөн тус аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2635 м.кв хэмжээтэй авто угаалга, гражийн зориулалтай газрын төлбөрөө төлөөгүй байхад хууль тогтоомж зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Баруун-Урт суман дахь 3211 м.кв газрын эзэмших эрхийг хамаарал бүхий этгээдэд шилжүүлж давуу байдал бий болгосон. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж, 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцөлийг бүрдүүлсний хариуд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн Засаг дарга болон эрх бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна.

Мөн аймгийн ИТХ-ын дарга нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий этгээдийн компанийг шалгаруулж, гэрээний гүйцэтгэл, техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй, өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сүхбаатар аймгийн төр, хувийн хэвшлийн зөвлөлийн даргын албан тушаалын байдал, эрх нөлөөг урвуулан ашиглаж, БНХАУ-д аялах 29 хүний аяллын зардлыг аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж буй нэр бүхий компаниар төлөөлүүлж, өөртөө болон аймгийн төр захиргааны байгууллагын албан тушаалтнуудад эдийн давуу байдал бий болгосон.

Энэ асуудалд яллагдагчаар татагдсан. Дээрх асуудалд Сүхбаатар аймгийн төр захиргааны байгууллага буюу хууль хүчний байгууллага, бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж, Хятадад аялуулсан байна. Тус аймгийн удирдах эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий иргэдийн данс, картыг ашигладаг, ахуйн хэрэглээний хоол хүнс, бараа, бэлэг сэлтийг албаны эрх нөлөөг ашиглан, хүнсний дэлгүүрээс төлбөргүй авдаг, уг төлбөрийг хууль бус орлогоор нөхөж төлдөг байсан. Мөн аймгийн хэмжээнд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдээс гэрээнд заагаагүй төлбөрийг авч, төрийн захиргааны болон тусгай чиг үүргийн байгууллагын удирдлагыг гадаадад үнэ төлбөргүй аялуулдаг нөхцөл байдал тогтоогдсон" гэв.

Мөн тэрбээр "Өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээрх данс гэдэг нь хууль бусаар олсон мөнгөн тэмдэгтийг бусдын дансанд байршуулж, картыг нь ашиглан, хөрөнгөө нуун далдалсан байдал илэрсэн. Мөн ИТХ-ын дарга нь "1989 оны төгсөгчдийн клуб" төрийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, тухайн байгууллагаар дамжуулан аймгаас зарлагадсан өндөр үнэ бүхий тендерт удаа дараа сонгон шалгарч байсан нөхцөл байдал тогтоогдсон. Өнөөдрийн тухайд зөвхөн Сүхбаатар аймгийн удирдлагуудтай холбоотой мэдээллийг өгөх зөвшөөрөлтэй байгаа. Бусад шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэх боломжгүй" гэдэг мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.181.158

Үеэлүүдтэй тийм ч ойр байдаггүй. Гэтэл ямар нэг албан тушаалтны үеэл нь газрын зориулалтаа өөрчлүүлсэн байвал албан тушаалтан гэмт хэрэгтэн болох нь ээ.

Avatar

Нэргүй 2024-04-12 202.9.40.98

Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар нь АН-ын гишүүд гээсэн биздээ. Энэ намд дандаа луйварчид үүрлэчихсэн юм бишүү. АН-ын гишүүн учир шалгаж болохгүй гэсэн утгатай зүйлийг өмнө нь нийтэлсэн байсан.Гэмт хэрэг үйлдсэн л бол хэнийг ч байсан шалгаж хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ. Илэрсэн тодорхой болсон нь энэ болохоос цаана нь нуугдаж үлдсэн хэрэг байж л таарна. Сайн шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-12 139.5.217.96

Hurelsuh mangar dvvgee devshuuleh geed ulairch bgaan bn daa kkk

Avatar

Нэргүй 2024-04-12 103.100.225.146

Umnugovi , UVS, Dornod, Khovd, Ar Uvurkhangai geed l bituu l iimerhuu yumnuud bolj bgaa Yagaad hoorhii AN iihniig o olj bgaa ve, ene iig shudarga yos alga, erh barigchid bugdiig n zaaj zaavarlaj bna geed bgaam shdee.

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.115.176

Энэ бол МАН ын захиалагтай хууль зөрчсөн бүдүүлэг эрээ цээргүй үйлдэл МАН ын хэдэн их наядаар идсэн новшнуудаа цээрлүүлээч!!

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.179.228

богд уул битүү барилгажаад,туулын бургасан дотор байшин барьсанг анхаараасай

Avatar

1 2024-04-12 103.57.94.241

Kkk, хөгийн юмаар хэрэг үүсгэсэн байна ш дээ? Аймар том авилгалын асуудал юм байх гэсэн чинь, арай ч дээ… АТГ хүүхэлдэй юм уу?

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.178.140

Хүрэлсүхийн дүү Отгонбаярын хүсэлтээр гэх үү дээ

Avatar

Нэргүй 2024-04-12 59.153.113.79

гараашийг орон сууц болгох гэмт хэрэг үү, гах гах гах хятад явсан гах гах

Avatar

Gg 2024-04-12 202.126.90.206

ta nar Man, Hurelsykgiin bool boloo yu?

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.180.174

Тэмүүлэн гэдэг тэнэг залуу МАН-ын гар хөл болж, өөрийн толгойгүй ажиллаж, хүн чанараа улам улмаар гээж бна доо !

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.180.174

Эдгээр нь бол гэмт хэрэг биш юм бна, сөрөг хүчнийхнээ л шахан дарамтлаж бгаа ёс бус явдал бна ш дээ !!!
Ухна, Данх хоёр ч ийм л хов хивээр ажил хийнэ дээ, өөрс дий нь булайг уудалбал уул овоо шиг л юм гарна даа !

Avatar

OS bysduig darlaxU; 2024-04-12 216.38.195.74

gadni

Avatar

Pa+nadet ? 2024-04-12 216.38.195.74

-##- ;

Avatar

- +U+ 2024-04-12 216.38.195.74

##
CC iLu

Avatar

xynui mainez,xool ynd + tarixryyh noirmogloj busni foto 1; 2024-04-12 216.38.195.74

gyilagchni opocn tanxain Ubjtei. xux tsynx ytas xylgaichxuin =zopiydaar U grajni xaalga ebdyylj dr xolbooni galzyychyyd yu ch zopiydaar zoxion baigyylj , ZASAGLUULJ 1
xylgaichiduun xuy xootsoldyylj, BALIAR BAISHIN XANA BARIJ; AUYLTAI BAISHIN XT NURAAJ BOLZOSHGYI UBCHTEI XYN CHUTGUR GARXSCJ

Avatar

-Oponyyd xynui xool iddeggyi seks saitch+xolboson bdltardgne-,+Tanxairj bbal xylgaichduin Uxogvei. olon dabtantai ayultainuugmin GAPALi? 2024-04-12 216.38.195.74

neg sing abgai lanxonotsond ed badui ni xuisen gj gashilgaad + bna.-leno dyyriamal tab.# you zbtp,yadargaatai bol dylui+ changa yarigchaargisf Opcuug xuxgyi dabj garax xyn bny, OPON.
Bytets xuitseeree barsaa kyrc ni medegdeg; indan chuni bertei,xyyxed xardag olon xyntei gyuilagchind darlyyllaa +XULGAICHIN.foto abch yzxed zarum ni byydger, XULGAICHIN UM ABALTGYI BOLLOO.+Niigmiim gapalyysel keni###. U yildln sadaa murgutul xychilj UBJTEIW EREGTEIi gadniy

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.189.60

Ийм шалгалтыг бусад аймгуудад хий л дээ.

Avatar

Зочин 2024-04-12 103.57.93.127

АН шэгч чинь бүхэлдээ луйварчдын үүр бүгд мэднэ. Ардын намд луйвар гэж юу байхав. АН- уул шиг луйвртаа. МАН-ыг чирэх гэнэ Ялсан бүх аймагт АН луйвраа. чөлөөтэй хийж байгаа.

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.180.174

БЗС, ЖДҮ, НҮҮРСНИЙ хулгай чинь 100 хувь МАН-ых шүү дээ, хулгайч аа ! Нүд чинь сохроо юу ?

Avatar

Нэргүй 2024-04-12 5.64.145.39

юун сүртэй юм . Ардын намынханы хажууд дов л төдий юм байна шүү дээ ингэж байхаар иэр оффшороо өөдтэйхэн хөөцөлдөж гадаадад нуусан МОНГОЛЫН хөрөнгийг оруулж ирэх доривтой даацтай ажил хийгээч ээ Сонгуульд чинь Сүхбаатар аймгийн хэргээс ч цартай суртчилгаа болно шүү

Avatar

Нэргүй 2024-04-12 188.162.254.83

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.160.17

"Болзошгүй" гэх нь маш буруу хэллэг шүү!!

Avatar

Зочин 2024-04-12 66.181.176.236

За бусад аймгийн удирдлагууд, УИХ- ын гишүүд энэ байтугай ноцтой хэрэг хийчихээд зүв зүгээр дахин дэвшинэ гээд явж байгааг юу гэхэв.Олон жил ув улаан байсан тойрогт 20 онд арай хийж цэнхэртсэн тойрог шүү дээ. Одоо тэгээд улааруулах арга саам хайж удирдлагуудыг нь хэрэгт хийж байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.177.144

Ха ха МАН ын өлөнгүүд хэдэн арван тэрбумаар нь хусчихаад байхад ингэж байна уу. Нөгөө еөк нь дүүгээ МАН ын өлөнгүүдээ гаргах гэж зохиол бичээд

Avatar

Зочин 2024-04-12 139.5.216.27

ХӨӨРХИЙ БАТСУУРЬ, ГАНИБАЛ ХОЁРЫН УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ УМ МААНИ БАДНИХАМ БОЛЖЭЭ. ГЭСЭНЧ МАНЬ ХОЁР ОВОЙЖ ОЦОЙСОН ХӨРӨНГӨТЭЙ АЖРАХГҮЙ ХҮМҮҮС БИЗ

Avatar

Boby 2024-04-12 103.57.94.114

no oloh gej ikh uzej uzej iim yum oloo yu. Hurelsukh iin duu songuuld uzeh geed zamiin zasch bga tsarai n

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.187.27

тэр УИХ-н гишүүдийн нэр хэрэгтэй байна. яаралтай өгнө үү?! ганибал батсуурь очиж 461 морилноуу?!

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.179.112

Бурхан минь ээ. Аймаг удирдаж байгаа нь тнгэж идэж байгаам бол бусад нь дуус дуус. АН боловсон хүчингүй гэж үнэн л юм

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-12 66.181.177.48

Энэ аймагт Ардчилсан намынхан өмнөх сонгуулиар гарч ирсэн биздээ.Засаг дарга нь АН-ынх. Ямар юм бодогдож байна гэхээр, ардчиллын нэр барьсан энэ нөхөд үнэн хэрэгтэй луйварчид. Ирэх сонгуулиар ийм нөхөд төрийн толгойд гарвал ёстой улс орныг цөлмөх юм байна. Худлаа ардчиллын нэр барьсан хул.гайчид..

Avatar

Нэргүй 2024-04-12 202.55.191.194

СҮХБААТАРААС ХӨРӨНГӨЖИХ ГЭЖ Л НААД 2 ГИШҮҮНЦЭРҮҮД ИХ ХУРАЛД ОЧСОН ШҮҮ ДЭЭ:::НЭГ НЬ АРХИЧИН ХҮҮХЭНЧИН НӨГӨӨ НЬ ДЭЭРЭМЧИН ТАНХАЙРАГЧ

Avatar

Нэргүй 2024-04-12 122.201.23.83

Ман ийнхан хийж байгаа ажил

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.190.129

хүрэлсүх ацын дүү нэр дэвших юм гэсэн…тэгээд л нохой зангаа гаргаж бхгүй юу МАНгар ху жаа намыхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж