УИХ-ын сонгууль болж, 126 гишүүн сонгогдоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн ч УИХ дотор намын листээр сонгогдох гишүүдээ “ад үзэх” сонирхлыг цухалзуулж эхлээд байна.
Учир нь, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд зааснаар 126 гишүүн үг хэлэх эрхээ хязгаарлуулах болж буй. Одоогоор хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа ч батлагдахаас нь өмнө тойрогт өрсөлдөх гишүүд ашиг сонирхлоо багтааж мэдэхээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун нар “Тойргоос сонгогдсон гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Харин намын нэрсийн жагсаалтаар сонгогдох гишүүний үгийг л хязгаарлах нь зөв” гэдэг байр суурь илэрхийлж буйг бусад гишүүд нь ч дэмжиж байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-д сонгогдох 126 гишүүний 48 нь намын нэрсийн жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдоно.
Төсөл санаачлагчдын хувьд чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх үед УИХ-ын 126 гишүүн бүр үг хэлбэл чуулганы үйл ажиллагаанд хүндрэл учруулна. Иймээс УИХ-д авсан суудлынхаа тоонд үндэслэж, гишүүд нь үг хэлэх эрхтэй байхаар зохицуулалт хийсэн юм. Энэ нь хамгийн олон суудал авсан улс төрийн нам, эвслийн гишүүд илүү давуу эрх эдэлж мэдэхээр байгаа юм. Сонгуулиар аль улс төрийн хүчин илүү суудал авч, Засгийн эрх авахыг одоогоор хэлэхэд бэрх ч тойрогт өрсөлдөхөөр “усалгаа” хийж эхэлсэн гишүүдийн хувьд хаяагаа манан өөрсөддөө үг хэлэх эрхийг авахаар ийн лобби хийж эхэллээ.
Сануулахад, 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Тодруулбал, 26 гишүүн намын нэрсийн жагсаалтаар, 50 гишүүн тойргоос сонгогдож байсан юм. Тухайн үед тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд намын листээр сонгогдсон гишүүдээ өөнтөглөн, “Хүрэн оймсны хүчинд УИХ-д сонгогдчихоод цор цор хийхгүй шүү” гэж сургадаг байв. Харин энэ УИХ намын нэрсийн жагсаалтаар сонгогдох гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлаж мэдэх нь.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-04-12 66.181.188.140
МАН дахиж одоо байгаа шиг жендэр ярьж байж хогон царайтай террор авгай нар нэр дэвшүүлэх юм бол хүлээж авахгүй. Төрийн ордонг бузарлахаа больцгоо.
Нэргүй 2024-04-12 74.15.96.51
Намын нэрийн дор xамгийн иx идсэн xамгийн том xамгийн мууxай луйварчидийг оруулаx гэж ийм xууль гаргасан.. Үүнээ бол!!!
Иргэн 2024-04-12 66.181.178.231
Тэнэг хүн тэнэг л юм ярьдаг юм байна. Үндсэн хуулиа зөрчих гээ юү хоёр тэнэг ээ???
Нэргүй 2024-04-12 139.5.219.209
ЯАНАА БҮГД ДАХИН СОНГОГДОНО ГЭЭД БҮҮР БАТТАЙ БОДЧИХОЖ
зочин 2024-04-12 66.181.181.150
нэг удаа ч гэсэн яс амар сонгогджил байвал чөтгөртэй ч нөхцөж мэдэх нөхдүүд сүүлд нь өгзөгрүүгээ юу тарина түүнийгээ чихүүлнэ шүү дээ
Зочин 2024-04-12 103.212.119.216
хотод нэр дэвших бас хуучин тойрогтоо дахин нэр дэвших зоригтой дэвшигч бна уу СХД ээс гишүүн болсон сумъяа учрал нар чацага царайлаад зугтсан
Нэргүй 2024-04-12 66.181.177.144
Хэдэн ашиггүй мануухайгаар тэгвэл яах уу.
DGG 2024-04-12 103.212.118.166
НӨГӨӨ ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ ЧИНЬ БҮҮР УИХ-Д ХҮРЧИХСЭН БАЙНА Ш ДЭ.
Нэргүй 2024-04-12 202.55.188.86
намын нэрсийн жагсаалтаар их хуралд орохыг хатуу эсэргүүцэх ёстой энэ бол зүгээр л доромжлол…бид нам биш хүн сонгомоор байхад сонгох эрхэнд халдаж байна.
Нэргүй 2024-04-12 103.71.100.217
Ухаантай бодлого тодорхойлж чаддаг гишүүд жагсаалтаар орж ирдэг жамтай. Тэгэхээр ухаантайчууд эь үг хэлэхээ хязгаарлулах болох нь ээ. Ялгаварлаж болохгүй.
Нэргүй 2024-04-12 103.168.34.144
Жагсаалтын гишүүд бол Намын даргыхаа амьгүй албатууд гэсэн үг. Намын дарга юу гэнэ түүнийг үг дуугүй дагаж автоматаар конопдоно. Угаасаа тэгнэ гэж амлаж жагсаалтанд орсон учраас