Финландаас ОХУ-д цөмийн аюул заналхийлбэл Кремль цэрэг болон улс төрийн хариу арга хэмжээ авна гэлээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны Зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, хянах асуудлыг эрхэлсэн газрын дарга Владимир Ермаков "ТАСС" агентлагт мэдээлжээ. Финланд улс "NАТО"-гийн цөмийн зэвсгийг өөрийн улсаар дамжин өнгөрөхийг зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсний дараа Ермаков харуй мэдэгдэл гаргасан байна.
"Иймэрхүү зорилго зөвхөн библид л гардаг. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй. Хэрэв Финландын удирдлагууд тийм шийдвэр гаргаж байвал үр дагаварт нь бэлэн байх хэрэгтэй. Финланд улс юу хийж байгаагаа мэдсэн, мэдээгүй Оросын цэрэг-техникийн арга хэмжээтэй нүүр тулна" гэж Ермаков мэдэгджээ.
Түүнчлэн "Библийн гол зорилго нь өршөөлтэй ижил утгатай юм. Гэсэн хэдий ч энэ нь "NАТО"-гийн орнуудад тохирохгүй. Учир нь тэд бидний тэвчээрийг сул тал гэж үзэж байна" гэж Ермаков хэлсэн. Хельсинки тайван, тогтвортой байдал, цэргийн төвийг сахих байр сууриа орхиж, Оросын эсрэг "NATO"-гийн бодлогод нэгдэхээр шийдсэнд нь Ермаков дургуйцэн, буруутгаж байгаа юм. Финлянд улс Орост цөмийн аюул заналхийлэх зорилготой эвслийн бодлогод нэгдэх талаар хэлэлцэж байна. "Аюулгүй байдлаа бэхжүүлэх гэсэн Хельсинкийн үйлдлүүд бодит байдал дээр хаашаа чиглэж байна вэ. Финландын нутаг дэвсгэр дээрх объектууд манай улстай цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд ОХУ-ын Ерөнхий штабын газрын зураг дээр хууль ёсны бай болж харагдана "гэж Ермаков хэлэв.
Эх сурвалж:TASS
Холбоотой мэдээ