Япончуудын нойргүйдэл нийгэмд аюул учруулж байна

Япончуудын нойргүйдэл нийгэмд аюул учруулж байна

Япончуудын нойргүйдэл нийгэмд аюул учруулж байна

Япончуудын нойргүйдэл нийгэмд аюул учруулж байгааг нойрны салбарын мэргэжилтэн анхааруулж байна. Цүкүбагийн их сургуулийн Олон улсын нойрны анагаах ухааны нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор Масаши Янагисава хэлэхдээ “Улс үндэстнийг нойргүйдлээс аврахын тулд цогц хөтөлбөр шаардлагатай” гэлээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2021 онд хийсэн судалгаагаар япончууд өдөрт дунджаар долоон цаг 22 минут унтдаг болохыг тогтоожээ. Энэ нь судалгаанд хамрагдсан 33 улсаас хамгийн бага үзүүлэлт юм. Харин Японы Эрүүл мэндийн яамны 2019 оны статистик мэдээг харвал эрэгтэйчүүдийн 37.5 хувь, эмэгтэйчүүдийн 40.6 хувь нь өдөрт зургаан цагаас бага унтдаг.

Японы бага ангийн сурагчид өдөрт дунджаар 7.9 цаг унтдаг бол ахлах ангид ороход 6.5 цаг болж буурдаг ажээ.

Гэтэл хүн эрүүл байхын тулд үүнээс хамаагүй олон цагаар унтах ёстой. Тодруулбал, насанд хүрэгчид өдөрт дор хаяж зургаан цаг, хоёр нас хүртэлх нярай хүүхэд өдөрт 11-14 цаг, бага ангийнхан 12 цаг, ахлах ангийн сурагчид найман цаг унтах ёстойг мэргэжилтнүүд зөвлөж байна. Япончуудын дийлэнх нь хоногийн 24 цагийг 28 болгохыг хүсдэг аж. Үүнийг санхүүгийн хэллэгээр тайлбарлавал тэд нойрыг тийм чухал гэж үзэхгүй, энгийн нөөц сан гэж үзэж байна. Энэ нь маш алдаа гэдгийг доктор Масаши Янагисава хэлжээ.

Хангалттай унтаагүйн үр дагавар нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд муудахад хүргэнэ. Мөн ажил, хичээлийн гүйцэтгэл муудах юм.

Япончуудын хувьд гол асуудал нь хүмүүс унтах дургүйдээ биш, нийгмийн дарамт ихтэй байгаад оршино. Тэднийг хүүхэд бага байхаас нь илүү олон цагаар сурч, ажиллахыг захисаар ирсэн. Тиймээс олон цагаар ажиллах нь тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмжтэй шууд холбогддог ажээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-12 103.212.117.51

хөөрхийдээ

Avatar

Нэргүй 2024-04-12 202.179.15.71

Tavilan yum daa s** gej. Eeljeer ajilladag nad shig sdakuudiig tegeed yaa geed bgam bee. s** s** s**

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.176.225

Заяа чинь тэр дээ. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-04-12 203.91.115.53

писда

Avatar

Ard 2024-04-12 73.209.26.74

Tegsen hernee l hamgiin urt naslaad bgaa humuus dee!

Avatar

Нэргүй 2024-04-12 103.57.92.102

Энэ нь бидэнд ямар ч аюул учруулахгүй байна.

Avatar

Нэргүй 2024-04-12 203.91.115.53

псдө

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.184.129

Gexdee 7 tsag untax bol normal. I untax yostoi yum baina

Avatar

Зочин 2024-04-12 202.126.90.230

Өдөрт 20 цаг унтвал 160 наслана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж