"Хүнсчдийн алдар-2024" спорт наадам 20 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө

"Хүнсчдийн алдар-2024" спорт наадам 20 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө

"Хүнсчдийн алдар-2024" спорт наадам 20 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүнсчдийн алдар-2024” зургаан төрөлт спорт наадам дөрөвдүгээр сарын 5, 8, 9-ний өдрүүдэд 20 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны гишүүн хүнсний үйлдвэрүүдийн хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг сайжруулах, ажилтнуудыг спортоор хичээллэх дур сонирхлыг идэвхжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилгын дор нэгддэг тус тэмцээнд хүнс үйлдвэрлэгч 23 аж ахуй нэгжийн 800 гаруй тамирчин оролцжээ.

Сагсан бөмбөг, воллейбол, ширээний теннис, дартс, и-спорт, шатар гэсэн зургаан төрлөөр тамирчдынхаа хурд хүч, авхаалж самбаагаа сорин нийт 36 багц медалийн төлөө өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

МХНХ-ны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Тэрбишдагва:

-Өнөөдрийн “Хүнсчдийн алдар-2024” спорт наадмын хувьд хэсэг хүмүүс цуглараад спортын төрлүүдээр өрсөлдөж байгаа явдал биш. Энэ тэмцээнд амжилттай оролцохын тулд байгууллага бүр бэлтгэл хийж байна. Ингэснээр орой үдшийн цагаа зөв боловсон өнгөрүүлж байна, ажлын ачааллаа зөв хуваарилж, маргааш ажиллах эрч хүчээр өөрийгөө цэнэглэж байгаа. Энэ мэтчилэн олон агуулгаар ач холбогдолтой гэв.

“Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Баттөр:

-Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудын хувьд тасралтгүй ачаалалтай, зав чөлөө муутай ажилладаг. Бүтээгдэхүүнээс шалтгаалан манай компани гэхэд 24 цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ үүднээс жилд ганц удаа зохион байгуулдаг уг спортын наадам нь бидний хувьд хоорондоо танилцах, спортоор дамжуулан нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх олон талын давуу талтай юм. Тиймээс Хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилладаг компаниудын хувьд тэсэн ядан хүлээдэг тэмцээний нэг гэдгийг онцлов.

Энэ жилийн тэмцээний онцлогийн хувьд "Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо"-ны дэргэдэх “Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл” зохион байгуулагчаар ажилласан байна. Энэ хүрээндээ 40 жилийн түүхэн ойгоо угтаад буй “Талх чихэр” ХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол 2023 оны аварга баг “М-СИ-ЭС Кока Кола” ХХК, “Жүр үр” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Өгөөмж архад” ХХК-иуд ивээн тэтгэгчээр тус тус оролцсон байна.

МХНХ нь 34 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд чөлөөтэй өрсөлдөх чадвартай болохын төлөө хамтран ажиллах боломж буй болгох, хүнсний хэрэглээ, чанар, аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Гурван өдрийн турш үргэлжилсэн “Хүнсчдийн алдар-2024” спорт наадамд аваргуудыг медалийн чанараар шалгаруулсан бөгөөд  үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг “АПУ” ХК гурван алт, нэг хүрэл медалиар тэргүүлж, аварга баг болсон байна. Харин техник технологи, ISO стандартуудаар салбартаа ямагт манлайлагч байж ирсэн 40 жилийн түүхэн ойгоо угтаад байгаа үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар хоёрдугаар байранд шалгарч, бусдаас илт давуу амжилт үзүүлж чадсан бол “М-Си-Эс” группийн "М-Си-Эс Прайм" ХХК хоёр алт, нэг хүрэл медалиар гуравдугаар байранд тус тус шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж