НЭМЭЛТ:
Монголын шигшээ багууд хэсгийн эхний тоглолтоо хийлээ. Эмэгтэй баг Нидерландын шигшээд 7-20 гэсэн харьцаатай хожигдсон бол эрэгтэй баг олимпийн аваргад Латвид 16-21 гэсэн харьцаатай хожигджээ.
Эмэгтэй шигшээ баг маргааш 15:55 цагаас Азербайжаны эсрэг тоглох бол эрэгтэй баг 16:20 цагаас Шинэ Зеаландын эсрэг тоглоно.
Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.12/ Хонг Конгт эхэлж байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман улсын шигшээ нийт 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын шигшээ багууд багтаж байна.
Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр 15:30 цагаас эхний тоглолтоо Нидерландын эсрэг хийх бол эрэгтэй баг 16:45 цагаас олимпийн аварга Латвийн эсрэг хийнэ.
Хонк Конгоос эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг улс олимпийн эрхээ авна. Авахгүй байсан ч Япон болон Унгарт дахиад хоёр тэмцээн бий.
Хэсгийн тухайд Монголын эрэгтэй шигшээ В хэсэгт Латви, Египет, Шинэ Зеаландтай нэг хэсэгт орсон. Энэ хэсэгт Монголтой гол өрсөлдөөнийг үзүүлэх Латвийн шигшээ багт Науис Мьезис, Карлис Ласманис, Эдгарс Круминс, Зигмарс Раймо зэрэг шилдгүүдээ дууджээ. Тэгвэл тэмцээний фаворитоор нэрлэгдэж буй Нидерландын шигшээ Брайн Албертс, Ян Дрьссен, Уорти де Йонг, Димео ван дэр Хорст нарыг багтаав.
Хэсэгт Латви, хэсгээс гарвал Нидерланд, Австрийн шигшээ багууд Монголын гол өрсөлдөгчид билээ.
Монголын эмэгтэй шигшээ В хэсэгт Нидерланд, Азербайжан, Чилитэй нэг хэсэгт орсон. Нидерланд хэсгийг чансаагаараа толгойлсон бол Азербайжан гэхэд Ренара Тиффани Хэйс, Марседес Уокер гэх хоёр легионероо багтаажээ.
Холбоотой мэдээ