Б.Энхбаярын буруу эргэлт!

Хуучирсан мэдээ: 2024.04.12-нд нийтлэгдсэн

Б.Энхбаярын буруу эргэлт!

Б.Энхбаярын буруу эргэлт!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуулийн илд нь болохоо амласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сүүлийн үед Засгийн газрын танхимын гишүүд, Хэрэг эрхлэх газрынхаа дарга руу дисслээд тун завгүй явна. Угтаа бол Б.Энхбаярыг анх томилохдоо, "Хувийн тоглолт хийж попрохгүй, намын бодлого, Засгийн газрын бодлогоо дэмжиж, хамтарч ажиллах" ам өчиг авч, томилж байсан. Гэвч ердөө ярьсан, хэлсэн, амлалтынх нь шүлс хатаагүй байхад тэрбээр ийн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаяслгалантай тун таарамжгүй харилцаатай болоод багагүй хугацааг өнгөрөөсөн нь өнөөдөр ил гарч, сошиал орчинд ил гарав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголыг намынхаа удирдлагуудын өгсөн дүрмийн дагуу зохион байгуулахгүй, зөвхөн өөрийн эрх ашгаа бодож, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазартайгаа "үгсэн" зохион байгуулсан нь ийн намын удирдлагуудынх нь дургүй хүргэсэн гэх яриа улс төрийн хүрээнд гараад удаж буй. Түүнээс хойш Б.Энхбаяр сайдын талаар 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын бодлогын эсрэг ажилласан, намынхаа удирдлага руу дайрч, өгсөн амлалтаасаа буцсан цагааас эхлэн түүнийг буруу эргэлт эхэлсэн гэх яриа ч Төрийн ордны тамхины цэгээр эргэлдэх болсон.

 Тэрбээр, ЗГХЭГ-ын даргыг УИХ, Засгийн газрын тогтоолыг хэлэлцэхгүй, бултаад байгаадаа тайлбар хий хэмээн ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланд хандаж хийсэн жиргээ нь үүнийг илүү их баталж байх шиг.

Нэгэнт намын дарга нарынхаа бодлогыг "сөрж" ажилласан учраас түүний хувьд 2024 оны сонгуульд тойрог олдохгүй болов уу гэсэн таамаг ч гараад буй. Тиймээс далд байсан Засгийн газар доторх өрнөж байсан бухимдлаа ил гаргаж, сошиалдаа бичиж эхэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Намын бодлого, Засгийн газрын бодлогоо дагахгүй, сөрдөг, амласнаа биелүүлээгүй Б.Энхбаярын бухимдал цаашид юугаар үргэлжлэхийг таашгүй. Бүр түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал ч ил, далд яригдаж байгаа гэх яриа ч Тусгаар тогнолын ордноос чих дэлсэх болжээ.

Ш.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж