МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн эхэллээ

Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж үг хэлж, улс төрийн илтгэл тавих юм. Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын намын бусад удирдах албан тушаалтнууд зөвлөгөөнд оролцож байна.

“Бүсчилсэн хөгжлийн реформ” анхан шатны байгууллагуудын улсын зөвлөгөөнд  21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, 207 хорооны намын анхан, дунд шатны ажилтнууд зөвлөгөөнд оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, цаашлаад 2024 оны сонгуульд “Бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг хэрхэн дэмжиж оролцох талаар намын гишүүд нэгдсэн ойлголттой болох зорилготой юм. Мөн ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөртөө намын анхан шатны байгууллагуудаас авсан санал, үүнд үндэслэн боловсруулсан хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг зөвлөгөөнд танилцуулж, анхан шатны байгууллагуудын саналыг нэгтгэнэ.

Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нийт 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраас дахин дүгнэлт гаргуулах тухай зөвлөсөн.  Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох намын мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга дээр намын анхан, дунд шатны байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож эцэслэх юм.

МАН өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ хүрээнд МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдийг цахимаар бүртгэж, энэхүү томоохон арга хэмжээ өндөр хэмжээнд эмх цэгцтэй зохион байгуулалттай болж буйгаараа онцлог юм. Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш болж буй намын томоохон үйл ажиллагаа нь энэхүү зөвлөгөөн болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмэгтай гишүүд 2024-04-12 92.62.121.86

Намын гишүүддээ амжилт хүсье. б**в Оюунчимэг, Бенз Баярсайхан, Гал тогоо Ундрам, а**с Оюундарь, Хатан ижии, Сум Оюунгэрэл нарыг дэвшүүэхгүй байвал зохино.

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.160.90

МАН-ЫН НӨХӨД УУЖ ИДЭХГҮЙ, ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ШУДАРГА АЖИЛЛАЖ НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ ИХ ҮҮРГЭЭ УМАРТВАЛ ЭРГЭЖ СЭХЭХГҮЙ.

Avatar

Иргэн 2024-04-12 66.181.184.84

Эвнэгдэлтэй байж энэ сонгуульд ялахгүй бол авилга хээл хахууль хууль бус бусад ажиллагааг илчилсэн бүх чинь үгүй болно гэсэн үг шүү

Avatar

ХҮНЭН СҮРЭГ......... 2024-04-12 203.98.76.4

“ ХҮН ӨНӨӨДӨР МАНАЙ ГАРИГИЙГ БҮРЭН ЭЗЭМДЭЖ БАЙНА. ЦЭЦЭГЛҮҮЛЖ Ч БАЙНА, ЗАСАЖ Ч БАЙНА, СҮЙРҮҮЛЖ Ч БАЙНА” Заа тгээд Сонгууль ч яахав…..Ямар л ХҮН байна тйим л ОРЧИН Бий болж байдаг хойно….Ард Иргэдийн ОЮУН САНАА угаасаа Ийм юм чинь яахав одоооо

Avatar

Зочин 2024-04-12 112.72.10.90

Амжилт

Avatar

Нэргүй 2024-04-12 202.179.27.73

shunaltnuud stunkh barigchi

Avatar

Нэргүй 2024-04-12 178.174.229.45

h**** IDSEN KOMMUNISTUUD

Avatar

Иргэн 2024-04-12 43.242.241.151

Амжилт, АН-ын байж байгаа царай зүс ийм байхад МАН ялнөө. Хэрэв ялагдвал энэ сайтын эзэн Элбэгдорж, түүний гар хөлүүд болсон Сайханбилэг, Баярцогт, Л.Гантөмөр, Б.Хурц, сахал" Эрдэнэбилэг нарын хаанчлал эхлэнэ гэдгийг ард түмэн гадарладаг болсон дөө.

Avatar

Зочин 2024-04-12 202.131.254.138

Хурал ихдээд байгаа нь хийх ажил байхгүй эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаагийн том илрэл дээ. МАН ч энд тэндгүй их хурал хийдэг болж бна даа. Унах бөхийн шинж илрээд бна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж