"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"

"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"

"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"
С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Би өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр саналаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэг эд зүйл тараахгүй байх, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх заалтыг нэмье гэсэн. Одоо бол Сонгуулийн хуульд сонгуулийн жил гэж заасан байдаг. Хүмүүс сонгуулийн жилээс өмнөх гурван жилд баахан бэлэг сэлт тараадаг. Ард иргэд нь ч хүлээлттэй. Үүнд маш их мөнгө шаардлагатай. Тойрог бүр томсчихлоо. УИХ-ын гишүүд цалингаасаа давсан орлогыг авлигаар олж байна. Монгол Улсын авлигын индекс улам өсч байна. Тэгэхээр авлигыг бууруулах нэг чухал алхам бол энэ юм. Бид энэ бүхнээс татгалзах ёстой. Ингэлээ гээд улс орон хөгжихгүй. УИХ-ын гишүүн хүн ажлын тайлангаа тарааж болно. Тэгэхгүй бол цагаан сараар ул боов тараахад хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байх жишээтэй.

Сонгогчдын боловсрол дээшилчихсэн учраас тэтгэвэр, цалингийн системийг шинэчил гэдэг саналыг хэлж байна. Бид үндсэн ажлаа хийх ёстой. Яавал нийтлэгээрээ сайхан амьдрах вэ. Зарим УИХ-ын гишүүд чуулгандаа сууж, хуулиа хэлэлцдэггүй.

Сонгогчидтой уулзалт хийхэд надад "Юм тараасангүй" гэж хэлдэггүй. Хоёрт, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байна лээ. Ганц нэг гишүүн нь "Бид бэлэг тараахгүй бол дараагийн нэр дэвшигч нь тараана" гэдгийг хэлж байна. Сонгуулийн хуульд "Дараагийн сонгуульд горилогч юм тараахгүй байх" заалтыг тусгах шаардлагатай. Бас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой. Аймаг, нийслэл, дүүргийн дарга нар бэлэг тарааж болохгүй. Жишээлбэл, Засаг дарга, мэргэжилтнүүд нь нөөц сангаасаа өвс тэжээл, гурил будаа тарааж болно. Үндсэн ажлаа хийдэг хүмүүс л хийнэ. Харин нэр дэвшихээс горилогч юу ч тарааж болохгүй. Бид энэ асуудлыг мартах ёстой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-04-12 203.98.76.4

“ ХҮН ӨНӨӨДӨР МАНАЙ ГАРИГИЙГ БҮРЭН ЭЗЭМДЭЖ БАЙНА. ЦЭЦЭГЛҮҮЛЖ Ч БАЙНА, ЗАСАЖ Ч БАЙНА, СҮЙРҮҮЛЖ Ч БАЙНА” Заа тгээд Сонгууль ч яахав…..Ямар л ХҮН байна тйим л ОРЧИН Бий болж байдаг хойно….Ард Иргэдийн ОЮУН САНАА угаасаа Ийм юм чинь яахав одоооо

Avatar

Зочин 2024-04-12 103.212.119.216

Одонтуяа гишүүн 4жил унтчаад одоо шоудаад дахин сонгогдох гэж горьдоод байхын

Avatar

Нэргүй 2024-04-12 202.9.40.98

Мөнгөтэй хүмүүс ядарсан иргэддээ юм өгч л байг л дээ. Харин бид хүссэнээр сонгуулиа өгнө шүү дээ. Юу ч өгөхгүй байсан ч 126 гишүүн сонгогдоно. Тийм болохоор бид жаахан ч гэсэн мөнгө төгрөг эд нараас салгаж авсан нь хожоотой юмаа. Гэтэл мөнгөө нарийлаад бүр хууль гаргана гэнэ. Арай дэндүү нарийн байнаа. Хуул гаргаж байгаа хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдох хүний мөнгийг нь хайрлаж байгаа юм байна.

Avatar

зочин 2024-04-12 66.181.179.26

…уг нь тийм шүү дээ зарим ньБИТОН хүртэл тарааж байсан шүү каа каБГД-т та нарын өгсөн гурил будаа..20000 гээд өгч байсаныг санаж байна уу? Ингээд л та нар бусдыг ярихаас өөрсдийн бурууг хүлээдэггүй…НАМ харгалзахгүй шудрага тэмцэж, улсын төлөө бусадтай хамтарч бүтээн байгуулалт хийгүй байгаа чинь НӨГӨӨ ХӨРӨНГӨТНӨӨ Лбүрдүүлж үнийн дарамтаар ТӨР+ТҮМЭНЭЭ АЙЛГАЖ шудрага+ хүнлэг чанар ярьсаар л байх уу…

Avatar

Нэргүй 2024-04-12 124.158.108.210

БЛАВГАЙ

Avatar

Дэмжигч 2024-04-12 124.158.126.227

б**в сонин биш болж дээ

Avatar

Нэргүй 2024-04-12 202.131.225.53

pop

Avatar

Нэргүй 2024-04-12 43.242.241.151

Сайхан ш****г авгай юм аа, С.Эрдэнээтэй цуг Баянголд нэр дэвшиж байхдаа хорооллын "Оюуны ундраа" дунд сургуулийн спорт заалны талд нь 10 КГ-тай Алтантариан гурил, 5кг цагаан будаа овоолчихоод бэлэн 20 мянган төгрөг тараагаад саналаа бид хоёрт л өгөөрэй гээд өөрсдөө хүн болгонтой гар бариад зогсож байснаа мартчихдаг л юм байхдаа. Удахгүй тэр бичлэгийг чинь гаргаж тавинаа. Нээх худлаа шударгын дүрд шаахиймаа.

Avatar

baigamu 2024-04-12 203.23.199.236

Bichleg n baina u

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж