"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"

Хуучирсан мэдээ: 2024.04.12-нд нийтлэгдсэн

"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"

"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"
С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн талаар тодрууллаа.


Тэрбээр "Би өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр саналаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийнхээ хугацаанд ямар нэг эд зүйл тараахгүй байх, төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх заалтыг нэмье гэсэн. Одоо бол Сонгуулийн хуульд сонгуулийн жил гэж заасан байдаг. Хүмүүс сонгуулийн жилээс өмнөх гурван жилд баахан бэлэг сэлт тараадаг. Ард иргэд нь ч хүлээлттэй. Үүнд маш их мөнгө шаардлагатай. Тойрог бүр томсчихлоо. УИХ-ын гишүүд цалингаасаа давсан орлогыг авлигаар олж байна. Монгол Улсын авлигын индекс улам өсч байна. Тэгэхээр авлигыг бууруулах нэг чухал алхам бол энэ юм. Бид энэ бүхнээс татгалзах ёстой. Ингэлээ гээд улс орон хөгжихгүй. УИХ-ын гишүүн хүн ажлын тайлангаа тарааж болно. Тэгэхгүй бол цагаан сараар ул боов тараахад хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байх жишээтэй.

Сонгогчдын боловсрол дээшилчихсэн учраас тэтгэвэр, цалингийн системийг шинэчил гэдэг саналыг хэлж байна. Бид үндсэн ажлаа хийх ёстой. Яавал нийтлэгээрээ сайхан амьдрах вэ. Зарим УИХ-ын гишүүд чуулгандаа сууж, хуулиа хэлэлцдэггүй.

Сонгогчидтой уулзалт хийхэд надад "Юм тараасангүй" гэж хэлдэггүй. Хоёрт, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байна лээ. Ганц нэг гишүүн нь "Бид бэлэг тараахгүй бол дараагийн нэр дэвшигч нь тараана" гэдгийг хэлж байна. Сонгуулийн хуульд "Дараагийн сонгуульд горилогч юм тараахгүй байх" заалтыг тусгах шаардлагатай. Бас Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулах ёстой. Аймаг, нийслэл, дүүргийн дарга нар бэлэг тарааж болохгүй. Жишээлбэл, Засаг дарга, мэргэжилтнүүд нь нөөц сангаасаа өвс тэжээл, гурил будаа тарааж болно. Үндсэн ажлаа хийдэг хүмүүс л хийнэ. Харин нэр дэвшихээс горилогч юу ч тарааж болохгүй. Бид энэ асуудлыг мартах ёстой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж