Сэлэнгэ аймагт “50 МгВ-ын цахилгаан станцын төсөл” амжилттай хэрэгжиж байна

2024-site 10

Сэлэнгэ аймагт “50 МгВ-ын цахилгаан станцын төсөл” амжилттай хэрэгжиж байна

Сэлэнгэ аймагт “50 МгВ-ын цахилгаан станцын төсөл” амжилттай хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн санаачлагаар хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй Сүхбаатар сумын “50 мегаватт /МгВ/-ын цахилгаан станц” барих ажил үргэлжилж байна. Уг төслийн гүйцэтгэгчээр “Read Mongolia” компани ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2024 онд 60 хувийн гүйцэтгэлийг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх 2025 оны наймдугаарс ард ашиглалтад оруулах аж.

Сэлэнгэ аймгийн хүн амын өсөлт, үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр  “Дулааны станц”-ын ачаалал жил ирэх тусам нэмэгдэж  буй олон жил цахилгаан станц барих төсөл яригдсан байдаг. Дархан-Уул аймагт 1 мкб дулааны үнэ 750 төгрөг байдаг бол Сэлэнгэ аймагт өнөөдрийн ханшаар 1500 төгрөг байдаг.  Олон жил яригдсан энэ асуудлыг шийдэхийн тулд аймгийн удирдлага хувийн хэвшилтэй хамтран эхлүүлсэн “50 МгВатын дулааны цахилгаан станцын төсөл”-ийн гэрээнд 2017 онд гарын үсэг зурсан байдаг.

Цаашид Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр дахь станц барихаар төлөвлөжээ.

Үүнээс хойш санхүүжилт шийдэгдэхгүй явсаар өдийг хүрсэн бөгөөд  2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж  ажил хэрэг болгож  орон нутаг хариуцсан менежер О.Мөнхбаяр, төсөл хариуцсан менежер Б.Буянтогтох нар нийгмийн хариуцлагын хүрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэж буй.

 

Энэхүү дулааны цахилгаан станцтай болсноор аймгийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг хангах,  жилийн дөрвөн улиралд хүйтэн, халуун ус, дулаантай болж, Сэлэнгэ аймаг болон бүсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн станц ашиглалтад орсноор томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд аймгийн төв сумдад  хэрэгжих зэрэг бодит үр дүн үзүүлэх чухал ач холбогдолтой төсөл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лхагва Зүүнхараа 2024-04-12 64.119.31.152

Дараагийнх нь Зүүнхараа гэчихжээ. Сэлэнгийн удирдлагаар Зүүнхараагийнхан бүр дүүрлээ. Сүхбаатар хотод олигтой хийж байгаа зүйл ч алга. 2 эгнээ замыг 4 эгнээ болгож энэ тэр. Сэлэнгийн төвд түгжрээ үүсээд сүйд болсын байх ккк. "Улаан овоо"-гийн нүүрсний уурхайнхан нүүрсний борлуулалтаа хийх гээд өөрсдөө дулааны станц барих гэж байдаг. Тэгсэн Лхагвадоржийн санаачлагаар гэж аашдаг гэнээ. Энэ Ж.Эрдэнэбатын хүч сулраад, араас нь гарсан Оргил, Лхагваа мэтийн даан ч чадваргүй гарууд…

Avatar

Иргэн 2024-04-12 66.181.176.210

Бичсэнэээс үзвэл 50 мВт-ын хүчин чадалтай цахилгаан дулааны станц бололтой юм.

Avatar

Нэргүй 2024-04-12 103.57.94.238

Монголд нүүрс их бн. Станц бариад бай. цахилгааны үнийг навс унагах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-04-12 202.126.91.159

тавантолгойн цахилгаан станц ыг л барьчихаж чадахгүй хулгайчид юм даа

Avatar

Нэргүй 2024-04-12 66.181.180.174

Энэ дарга санаачлагатай, ажил хэрэгч сүрхий хүн бна, жижиг оврын ЦС -ын төслүүдийг хэрэгжүүлж бгаа юм бна. Харин Оросоос болгоомжлоорой,манайд хатуу хориглодог зүйлий нь зоригтой эхлүүлж бгаам бна. Женко, 10 хувь, Босоо хөх нтр гээд дотоодын дайсан ч их бий шүү дээ !
Лхагвадорж даргад амжилт хүсье ! Аюул осолд оруулах вий, анхаарал болгоомжтой хөдлөөрэй !!!

Avatar

Нэргүй 2024-04-12 103.111.68.3

60 тэрбум байлгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж