Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн санаачлагаар хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй Сүхбаатар сумын “50 мегаватт /МгВ/-ын цахилгаан станц” барих ажил үргэлжилж байна. Уг төслийн гүйцэтгэгчээр “Read Mongolia” компани ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2024 онд 60 хувийн гүйцэтгэлийг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх 2025 оны наймдугаарс ард ашиглалтад оруулах аж.
Сэлэнгэ аймгийн хүн амын өсөлт, үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр “Дулааны станц”-ын ачаалал жил ирэх тусам нэмэгдэж буй олон жил цахилгаан станц барих төсөл яригдсан байдаг. Дархан-Уул аймагт 1 мкб дулааны үнэ 750 төгрөг байдаг бол Сэлэнгэ аймагт өнөөдрийн ханшаар 1500 төгрөг байдаг. Олон жил яригдсан энэ асуудлыг шийдэхийн тулд аймгийн удирдлага хувийн хэвшилтэй хамтран эхлүүлсэн “50 МгВатын дулааны цахилгаан станцын төсөл”-ийн гэрээнд 2017 онд гарын үсэг зурсан байдаг.
Цаашид Сэлэнгэ аймгийн Мандал суманд хоёр дахь станц барихаар төлөвлөжээ.
Үүнээс хойш санхүүжилт шийдэгдэхгүй явсаар өдийг хүрсэн бөгөөд 2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ажил хэрэг болгож орон нутаг хариуцсан менежер О.Мөнхбаяр, төсөл хариуцсан менежер Б.Буянтогтох нар нийгмийн хариуцлагын хүрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгэж буй.
Энэхүү дулааны цахилгаан станцтай болсноор аймгийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний дутагдлыг хангах, жилийн дөрвөн улиралд хүйтэн, халуун ус, дулаантай болж, Сэлэнгэ аймаг болон бүсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн станц ашиглалтад орсноор томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүд аймгийн төв сумдад хэрэгжих зэрэг бодит үр дүн үзүүлэх чухал ач холбогдолтой төсөл юм.
Холбоотой мэдээ