Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.
Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.
Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.
Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-р нэмэгдэнэ.
Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.
Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
зочин 2024-04-12 202.21.115.122
Энэ уулзварын ачаалал хэзээ ч багасахгүй нэг түвшинд байгаа ийм уулзвараар яагаадч зохицуулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 2-3 түвшний гүүрэн уулзвар байж асуудал шийдэгдэнэ. Энэ томоохон бүтээн байгуулалт манайдаа дахиад 5-10 жилийн асуудал шүү.
Нэргүй 2024-04-12 103.57.92.102
Замын цагдаа нар барилгын компаниудаас хахууль авч, замын чигийг өөрчилдөг юм.
Нэргүй 2024-04-12 103.168.34.126
ӨӨРЧИЛЖ ХЭРЭГГҮЙ ЯГ ЭНЭ ХЭВЭЭРЭЭ БАЙЛГА ЯГ БОЛЖ БАЙГАА
Нэргүй 2024-04-12 103.140.10.205
Үнэн эсэх нь мэдэгдэхгүй фактууд бичээд, сөрөг үр дүнгүүдийг нь дурдахгүй л дээ хаха. Нийтийн санал асуулга гэж аваад 2 урсгалтай болгосныхоо дараа жоохон түгжрээд ирэнгүүт бид нарын буруу биш ээ, та нар л санал өгсөн биз дээ гэж хэлээд буцаах биз. Зохиомол түгжрэл үүсгэхийг ч үгүйсгэхгүй.
иргэн 2024-04-12 202.131.227.82
120 МЯНГАТАД ДЭЭР БАЙДАГ ЦАГАА ҮРЖ, ТЭНД Л ТҮГЖРЭЛ ИХ БАЙГАА.
Kca 2024-04-12 103.57.95.169
Зайсан толгойг нар буруу тойрдог нь оркуудад эвгүй байх шиг байгаа юм. Яахав өөрчлөөд зөв тойроод түгжрээд, хундага тулгацгаагаад нэг хэсэг үз дээ. Тэгээд буцаагаад одоогийн энэ хэвэндээ оруулахыг бодоорой. Уг нь одоогийн энэ тойрдог нь аажим ч гэсэн зогсолтгүй урсаад байдаг.
Нэргүй 2024-04-12 103.57.94.238
Санал өгөх гэхээр нэвтрүүлэхгүй бн. хогийн улс шүү. хуучнаар болгосон нь дээр. одоо нэмээд зайсанг тойрдог түгжрэл нэмэгдсэн ш дээ.
Нэргүй 2024-04-12 66.181.181.136
уулзвар гарцыг чөлөөтэй нэвтрэх хугацаа гэрэл дохионы хоорондын асах хугацаа дараагийн гэрэл дохионы асах унтрах хугацаа туслах замын ачаалал энэ бүгдийг судалж энэ тал дээр ажиллаж бгаа хүн байна уу. хэдий болтол цагдаагаар зохицуулах юм бэ .