“Jet sharing Mongolia” ХК 3000 ширхэг цахилгаан скүүтерийг 2023 оны өдийд хэрэглээнд нэврүүлж байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд хоёр дахин их буюу 6000 ширхэгийг хэрэглээнд нэтрүүлэхээр өнөөдөр /2024.04.12/ нээлтээ хийлээ.
Иргэд цахилгаан скүүтерийг хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн учир иргэд ерөнхийдөө ашиглаж сурсан. Үнийн хувьд нэг минут нь 350 төгрөг байх юм. Цахилгаан скүүтер нь иргэдийн цаг завыг хэмнэдэг гэдгийг хэрэглэгчид хэлж байна. Мөн агаарын бохирдол болон замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгааг “Jet scooter” ХХК-ийг үүсгэн байгуулсан залуус хэлж байлаа.
"Jet sharing Mongolia” ХК үүсгэн байгуулагч Г.Дашням:
-Монголд скүүтрээр явахад зам талбайн хувьд зориулалтынх биш учраас эвдрэл гэмтэл нэлээд гардаг. Мөн иргэдийн зүгээс хатуу, доргилт их зэрэг санал гомдлуудыг ирүүлсэн учраас энэ жил амортизатортай илүү тав тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн. Мөн цахилгаан скүүтерийг хэрэглэснээр иргэд цаг заваа хэмнэхээс гадна, агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлдэг.
Скүүтэрийг хэрхэн ашиглах вэ?
- Appstore болон Playstore-оос Jet Scooter application-г татах.
- Хэрэглэгчээр бүртгүүлэх.
- Зүүн доор байрлах меню хэсгээс wallet цэсэн дээр дарснаар хэтэвчээ цэнэглэх.
- ( Хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэх боломжтой)
- Жолоон дээр байрлах QR кодийг Jet application-р уншуулснаар аялалаа эхлэх боломжтой.
- Тарифаа сонгон эхлэх товчийг дарна.
- Газрын зураг дээр байрлах "P" үсгээр тэмдэглэгдсэн бүх зогсоол дээр Scooter-ийг байршуулан аялалаа дуусгах боломжтой.
Дүрэм
- Замын хөдөлгөөний дүрмийг зөрчилгүй, бусдад саад болохгүй газар scooter- ээ байршуулна уу.
- Газрын зураг дээрх улаанаар тэмдэглэгдсэн бүс рүү орохыг хориглоно.
- Зөвхөн 18 нас хүрсэн хүнд түрээслэхийг зөвшөөрнө.
- Scooter-ийг нэгээс дээш хүн унахыг хориглоно.
- Зам гарахдаа scooter-ээ аюулгүй байдлийг хангаж явган гарна уу.
- Ашиглах дүрэмийг зөрчсөн тохиолдолд аккаунт хаагдахыг анхаарна уу!
Хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна. Нийслэл хотдоо шинэ соёлыг түгээх зорилготой “Jet scooter”-г үүсгэн байгуулагч Г.Дашням болон “Jet sharing” Казахстаны үүсгэн байгуулагч А.Мейрам нар нээлтэд оролцохоор ирсэн залуустай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцов.
Холбоотой мэдээ