УОК: Улсын хэмжээнд нийт малын хорогдол 6.5 сая хүрсэн

УОК: Улсын хэмжээнд нийт малын хорогдол 6.5 сая хүрсэн

УОК: Улсын хэмжээнд нийт малын хорогдол 6.5 сая хүрсэн

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.04.12/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


УОК-ын нарийн бичгийн дарга Т. Баярхүү:

-Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай туулах, зудын эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас өндөржүүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар /2024.04.12/-ны нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасгүй болсон байна. Харин Баян-өлгий, Ховд аймгийн баруун хэсэг, Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг, Увс аймгаар цасан бүрхүүлтэй байгаа юм. Зудтай аймгийн тоо буурсан ч хаваржилт хүнд хэвээр малын хорогдлын тоо нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд /2024.04.11/-ний байдлаар малын хорогдол нийт 6.5 сая мал хорогдсон.

Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтий 903 мянга, Архангай аймагт 692 мянга, Дорноговь 542 мянга төв 542 мянган мал хорогдсон.

Мөн улсын хэмжээнд малын сэг зэмийг устгах шаардлагатай арга хэмжээг авч  ажиллаж байна. Аймаг сумын онцгой комисс гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн ангуид малчин өрхөд хоол хүнс, тэжээл хүргэх ажил үргэлжилж байгаа. Хаврын хуурайшилтын үе эхэлсэн энэ үед ой хээрийн түймэр их гарч байна. Өдөр бүр ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байгаа. 2024 он гарсаар ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл 25 ирсэн. Тиймээс  иргэд аж ахуй нэгж энэ тал дээр мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж  сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг:

-Нийт нутгаар өнөөдрөөс эхлэн цаг агаар муудна.  Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн тал, Завханы нутаг, Говь-алтайн хойд хэсгээр 13-нд Архангайн нутаг, Баянхонгор, Өвөрхангай хойд хэсгээр цас орж цасан шуургатай байна. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Салхины хурд 18-24 мс хүрч салхилах тул  малчид, тээвэрчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.  Цаг агаарын аюулт үзэгдлийн эдгээр өдрүүдэд ард иргэд цаг агаарын мэдээг цаг алдалгүй авч анхаарал сэрэмжтэй байхыг онцголойн анхааруулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж