”Эрдэнэс-Тавантолгой”-д гадныхан эзэн суух уу | News.MN

”Эрдэнэс-Тавантолгой”-д гадныхан эзэн суух уу

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

”Эрдэнэс-Тавантолгой”-д гадныхан эзэн суух уу

”Эрдэнэс-Тавантолгой”-д гадныхан эзэн суух уу
Уул уурхайн ордыг ашиглахын тө­лөө “За” гэж хэлцгээе. Гэхдээ хамгийн гол нь өөрсдөдөө ашигтайгаар. Дэлхийд дээгүүрт орох Таван­толгойн ордыг  ашиглах зөв гарц, зөв замыг олсон гэдэгтэй та хэр са­нал нийлэх вэ. Өнгөрсөн хаврын чуул­ганаар Тавантолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээний төслийг мар­гаан, шүүмжлэл дунд баталсан. Ту­хайн үед уг гэрээний төслийг чуул­ган завсарлахаас өмнө дэндүү яаран шийдлээ гэх төрийн түшээд байсан билээ. Тавантолгойн ордыг ашиглах тухай маш нухацтай авч үзэх ёстой юм. Учир нь манай улс дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах, эдийн засаг, нийгмийн байдлаа дээшлүүлэх бо­ломжийг ашигт малтмалаас харж, үр ашгийг хүлээж байгаа гэхэд бол­но. Тиймээс уул уурхайн ордоо хав да­ран хадгалах бус хөдөлгөөнд оруулж эхлэх гэж буй нь сайшаалтай хэрэг.

Тавантолгойн орд бол 100 хувь Мон­голын ард түмний өмч. Тиймээс “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг шиг энэ ордыг хэр­хэн ашиглаж “чулуу” болгох вэ гэд­гийг бид л тунгааж, толгойгоо гашил­гах учиртай. Дэлхийн уул уур­хайн томоохон компаниудын нүд, чихийг баясгаад байгаа Таван­толгойн орд 6.4 тэрбум тонн нүүрс­ний нөөцтэй. Харин үүний 30 хувь нь дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, өндөр үнэ хүрэх магадлалтай коксжих нүүрс хэмээн үздэг. Гадны уул уурхайн  “акул”-ууд ийм хэмжээний нөөцтэй, сайн чанарын нүүрсний баялагтай Монгол хэмээх жижигхэн улсад илэрсэн нь тэднийг шүүрс алдуулж байгаа нь нууц биш ээ. Энэ ч утгаараа тэд “газар доорх баялгийг чинь хамтарч ашиглая, бидэнд хөрөнгө болон техникийн бо­лолцоо байгаа шүү, найзууд аа” гэх цахилгааныг дэлхийн өн­цөг булан бүрээс ирүүлж буй. Ха­рин Тавантолгойг  бид өөрсдөө ашиг­лана, иргэддээ хувьцаа олгоно гэх сайхан мэдээг Гүйцэтгэх засаг­лалын тэргүүн амласан. Энэ ам­лал­тан­даа хүрэхээр зарим ажлыг эхлүүлсэн. Ерөнхий сайдын хэл­сэн “Тавантолгойг бид өөрсдөө ашиглана” гэсэн үг “Бид Оюутолгойн ордыг ашиглах тал дээр гэндсэн. Ха­рин одоо өөрсдөө хөдлөх цаг  бол­сон” гэдгийг харуулж байгаа юм.  Энэ мэдэгдэл ч гадныхны анхаар­лыг татаад авсан. Дотооддоо Таван­толгойг ямар аргаар ашиглаж ард тү­мэнд хувьцаа хэрхэн олгохыг то­дор­хой болгох үүднээс ажлын хэ­сэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг энэ хугацаанд уг гэрээний төслийг нухацтай авч үзсэн гэд­гээ тухайн үед цаг алдалгүй мэ­дээл­сэн. Тэдний боловсруулсан Хө­рөнгө оруулалтын гэрээний төсөл сайн, эсвэл муу болсныг уг ордыг ашиг­лаж, үр өгөөжөө хэрхэн өгч бай­гаагаас дүгнэж болох юм. Ашигт малтмалын тухай хуульд 50 хүртэлх хувийг нь төр эзэмшинэ гэж заасныг Засгийн газраас 100 хувь төрийн мэдэлд байлгах хувил­бар оруулж ирсэн. Ийнхүү гүй­цэтгэх засаглалын тэргүүний хэлс­нээр Тавантолгойн ордын 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараахын зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгж байгууллагыг том, жижиг гэж ялгалгүй 10 хувийн хувьцаа эзэм­шинэ. Харин үлдсэн 30 хувийг нь дотоод, гадаадын Хөрөнгийн бир­жээр борлуулах замаар хөрөнгө оруу­лалт олох аж. Ийм зарчмаар л бид Тавантолгойг ашиглах нь хам­гийн зүйтэй алхам гэдэгтээ эрх ба­ригчид санал нийлээд байгаа. Мөн уг ордыг ашиглах бас нэг ар­га нь “Эрдэнэс-Тавантолгой” тө­рийн өмчит компани байгуулах явдал. Энэхүү компани нь төрийн өм­чит “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани бөгөөд Тавантолгойг хэрхэн ашиглах бүхий л  эрх мэдэл тэдний гарт төвлөрнө. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанийг байгуулаад гурван жил болж байгаа ч өдийг хүртэл дорвитой ажил хийсэнгүй гэх шүүмжлэлийг дагуулдаг. Харин энэ удаа түүний охин компани болох “Эрдэнэс-Тавантолгой” уг ордын ирээдүйн зам мөрийг чиглүүлэх чухал үүргийг хариуцаж байгаа. Тиймдээ ч “эцэг” компани шигээ ажил­гүй байвал тэднийг ажиглан суу­гаа олны нүдэнд шороо мэт торох биз. Харин уул уурхайн “алтан түл­хүүр”-ийг атгасан компанийн хувьд гадаадын компанитай хамт­рахгүй гэдгээ зарласан. Тэдний Таван­толгойд орж ажиллах цо­рын ганц боломж нь оператор ком­пани нэрийн дор л шургах юм. Энэ нь тус оператор компаниуд өөрийн­хөө тоног төхөөрөмж, болов­сон хү­чин­тэйгээ орж ирэн үйл ажил­ла­гаа явуулах арга за­маар нэвтрэх боломжтой гэсэн үг. Харин үүнд Мон­голын компаниуд мөн хамтарч болно. Дотоодын компаниуд маань сэргэлэн байж чадвал гадны ком­паниудаас туршлага судлаад цааш­даа тэдний хийж буй ажлыг бие даан хийх хэрэгтэй гэдгийг одоо­ноос сануулсаар байгаа юм. Хү­ний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үг бий. Тиймээс л төрөөс гад­ны компанийг богино хугацаанд ажиллуулах сонирхолтой байгаа аж. Хэдий болтол юу ч хийж чадахгүй мэт бөхөлзөж, тонголзож явах вэ дээ. Харин уул уурхайн томоохон ор­дыг ашиглах тухай ярьж буй энэ үед л манай улс хөгжлийнхөө зөв гар­цыг хэрхэн олохоо сэтгэж суух нь чухал.

“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулж ажлаа эхлүүлэн ард тү­мэндээ хувьцаа олгоно. Тиймээс үүнд маш няхуур хандах хэрэгтэй хэ­мээн Засгийн газрын тэргүүн са­нуулж байсан. Компани байгуулах ажил хэрэгжих шатандаа явж бай­гаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөн­хий газраас “Эрдэнэс-Тавантолгой” хэ­мээх компанийнхаа нэрийг бүрт­гүүлсэн гэнэ. Харин одоо тус ком­панийн гүйцэтгэх захирлыг сон­гон шалгаруулах ажил эхэлж бай­на. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захир­лын албан тушаал улс төрийн хүрээ­нийнхний дунд нууцхан сэдэв болж буй нь тодорхой. Албан ёсны сонгон шалгаруулалтаар тус компанийн гүйцэтгэх захиралд га­даад хэлний өндөр мэдлэгтэй, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн байх ёстой аж. Харин хамгийн хачирхалтай нь 100 хувь монголчууд өөрсдөө эзэмшинэ хэмээсэн ч уг ордыг ашиглах эрх бүхий “Эрдэнэс-Тавантолгой” ком­па­нийн гүйцэтгэх захирлаар аль ч улсын иргэн байж болно хэмээн заа­жээ. Монголдоо төдийгүй дэл­хийд танигдсан Тавантолгойн ор­дод эзэн суух хүн уул уурхайн сал­барт наад зах нь 15 жил ажил­ласан туршлагатай байх, уул уур­хайн салбарыг хөгжүүлэх хүсэл эр­мэлзэлтэй, нэр хүнд бүхий олон улсын компанид таваас доошгүй жил дээд түвшний мэргэжлээр ажил­ласан, ажилдаа үнэнч, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой зэрэг олон шаардлага тавьсан байна. Харин “Эрдэнэс-Та­ван­толгой” компанийн гүйцэтгэх за­хир­лын суудалд очих эзнийг шал­гаруулах асуудалд улс тө­рийн намууд хөшигний ар дахь хэ­лэлцээрээ эхлүүлсэн нь мэдээж. Уул уурхайн мэргэжилтэй, гүйцэтгэх захирлын шалгаруулалтад яг таг тэнцсэн жирийн сэхээтэн энэхүү ком­панийн захирлын зөөлөн суудалд сууна гэдэг юу л бол. Эсрэгээрээ за­хирлын суудлын төлөө намууд, улс­төрчдийн хооронд цусгүй дайн өр­нөх нь гэм биш зан юм хойно. Тэд хийдгээ л хийх биз. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг намуудын өрсөлдөөнөөр сонгосны дараа тус компанийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох аж. Мөн бүтцийг байгуулах, үйл ажиллагааг нь ямар зарчмаар явуулах эсэхээ ярилцах юм билээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2010-09-01 220.79.185.92

erdes mgl mongol hvn taviad heregvi bizdee gadaadiin olon jil yyl yyrhain chigelleer ajilsan hvnl baihad bolon chydee mongolchyyd bol deed avillagchidtaigaa hyvaagaad idene chy dee

Avatar

Зочин 2010-09-01 95.59.218.133

TOLGOI YARISAN TOLGOIGVI MONGOLNUUD USTAJ VGVI BOLOX AYUL TULGARAAD BAIGAAG UXAARDAGGVI YUMUU

Avatar

Зочин 2010-09-01 202.70.36.99

Guitsetgeh zahiral bolchihoor ezen ni boldog gej hen heleed bainaa Iim yum bichiheesee umnu guitsetgeh zahiral gej yu hiideg hyn be gedgiig sudlah heregtei baijdee Zailuul iim medleg maaruihan yumnuud hudlaa yum bicheed suuj baih yumdaa

Avatar

Zochin 2010-09-01 202.70.34.56

Setguulch nar tolgoigoo joohon tseneglevel bas zugeer yumaaa Guitsetgeh zahiral yamar erh medelteig meddeggui yum uu hehehe

Avatar

qsdfcd 2010-09-01 202.131.227.149

wegfr

Avatar

ca 2010-09-01

huuliar bol bykh bayalg ard tymnii omch deeremchid bidend uch ogokhgyi gadniikhantei huivaldaad ideed baikh um daa

Avatar

Зочин 2010-09-01

uhej hevt nohoi doloo Jiriin irgeded 2 shuudai nuursnii noogdol ashig oldvol ih um

Avatar

Зочин 2010-09-01 180.149.80.155

ВГ Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академи дээр англи хэл дээр уран зохиолын номыг бүрэн ойлгож уншиж сурах 1 жилийн брэнд курсын бүртгэл явагдаж байна Хичээл 9 дүгээр сарын 6 нд эхэлнэ Кабинет-405 утас -99922603 хуучнаар орос эмнэлэг Норжин худалдааны төвийн замын урд баруун зүгт 100м

Avatar

Зочин 2010-09-01 202.170.65.90

Гүйцэтгэх захирал гэдэг чинь эзэн биш зүгээр л хөлсний ажилтан шүү дээ Ийм утгагүй юм бичихээ больмоор юм

Avatar

Зочин 2010-09-01 124.158.65.153

Эндээс монголчууд юу ч горьдоод хэрэгүй Учир дээдэх дээрмчид чинь хуваагаад идэхээр тохирчихсон х***а найзтайгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж