Израилийн ерөнхий сайд Нетаньяху "Иран болон бусад улсын ямар ч халдлагад хурдан хариу өгч, цэргийн арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдлээ. Дамаск хотод Ираны консулын байр устгагдсаны дараа Техран "өшөө авна" гэж мэдэгдсэн. Үүний улмаас, Израиль өндөржүүлсэн бэлэн байдалд орсноор ерөнхий сайд Нетаньяху мэдэгдэл гаргав. Тэрбээр "Хэн биднийг гэмтээнэ, бид харуй гэмтээнэ " гэж Пүрэв гаригт Израилийн агаарын хүчний баазд айлчлахдаа мэдэгдсэн ба улс орны аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авсан гэв.
Дамаск дахь Ираны консулын байрыг дөрөвдүгээр сарын 1-нд бөмбөгдсөний дараа Иран халдлага үйлдэх магадлал өндөр байна.
Исламын хувьсгалын гвардийн корпусын командлагч зэрэг долоон цэргийн офицер, Сирийн зургаан энгийн иргэн амь үрэгджээ. Энэ халдлагын хариуцлагыг Израиль хүлээгээгүй байхад Иран улс Израилийг буруутгаж, хариу арга хэмжээ авах бодолтой байгаагаа илэрхийлж байна. АНУ, Иран болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид Израиль дахь цэргийн болон засгийн газрын объектуудад цохилт өгөх магадлал мөн адил өндөр байна.
Үүний зэрэгцээ Иерусалимд хэдэн зуун хүн Израилийн ихэнх цэргийг Газын зурвасаас гаргахыг эсэргүүцсэн байна. Жагсагчид "Одоо Рафах дахь хуурай замын ажиллагааг эхлүүл" гэж хашгирч байв. Жагсагчдын нэг нь Газын зурвасын өмнөд хэсгээс цэргээ татах нь буруу гэж мэдэгджээ. Барьцаалагдсан хүмүүсийг суллаж, аюулгүй байдлыг сэргээх хүртэл Израиль хамастай тэмцсээр байх ёстой гэж үзэж байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ