Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 5002 га газар өртжээ

Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 5002 га газар өртжээ

Булган, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 5002 га газар өртжээ
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн Шийр гэдэг газар дөрөвдүгээр сарын 11-ний 12:46 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 15:20 цагт унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Манхан гэдэг газар мөн өдрийн 14:12 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, 21:50 цагт унтраажээ.
Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 5002 га талбай өртөөд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж