Хятадаас АНУ-ын батлан хамгаалахын хоёр компанид хориг арга хэмжээ авч буйгаа Пүрэв гаригт зарлалаа. Тэдгээр компани нь Тайваньд зэвсэг нийлүүлэх үйл ажиллагааг дэмжсэн тул ийнхүү ховорхон тохиох хориг арга хэмжээг авчээ. Хориг арга хэмжээний хүрээнд "General Atomics Aeronautical Systems" болон "General Dynamics Land Systems" компаниудын хөрөнгийг царцаах болсон байна. Мөн тус компанийн удирдлагуудыг хилээр нэвтрэхийг нь хоригложээ.
"General Dynamics Land Systems" нь Хятадад "Gulfstream" болон тийрэлтэт агаарын тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт өөрийн оролцоог бий болгохыг оролдсон ч гадаадын сансрын технологид ихээхэн хамааралтай хэвээр байгаа компани юм.
Харин "General Atomics Aeronautical Systems" нь АНУ-ын армийн ашигладаг "Predator" болон "Reaper" нисгэгчгүй онгоцуудыг үйлдвэрлэдэг.
Хятад улс ийм төрлийн хориг арга хэмжээ авах нь ховор үзэгдэл аж. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдахдаа "АНУ-аас Хятадын Тайванийн бүс нутагт үргэлжлүүлэн зэвсгийн борлуулалт хийж байгаа нь нэг Хятад зарчим болон Хятад, АНУ-ын гурван талт заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл" гэжээ. Энэ мэдэгдлээрээ тус улс Тайвань бол Хятадын нэг хэсэг мөн гэж онцолсон байна.
АНУ нь Тайванийн хамгийн чухал дэмжигчид тооцогддог. Мөн сөнөөгч онгоцноос эхлээд агаарын довтолгооноос хамгаалах систем хүртэл цэргийн техникийн нийлүүлэгч хэвээр байна. Үүний зэрэгцээ Тайвань өөрөө ч батлан хамгаалахын салбартаа асар их хөрөнгө оруулалт хийж буй.
Дашрамд дурдахад, Хятад улс Лхагва, Пүрэв гаригт Тайванийн эрэг орчмоор 14 байлдааны онгоц, зургаан тэнгисийн цэргийн хөлөг онгоц илгээжээ. Эдгээрээс зургаа нь Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ